Хэвлэлийн мэдээ

ЕБС-ийн сургалтын хөтөлбөрийг боловсронгуй болгох аргачлалыг танилцуулж байна

2018-12-10 20:36

“ЕБС-ийн хөтөлбөрийг боловсронгуй болгох аргачлал менежмент” сургалт өнөөдөр Улаанбаатар хотноо эхэллээ. Уг сургалт нь ЕБС-ийн сургалтын хөтөлбөрийг боловсронгуй болгох аргачлалыг танилцуулах сургуулийн менежментийг хэрэгжүүлэх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн юм.

 

                                              

Энэхүү сургалтыг, БСШУСЯ, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, JICA, “Суралцахуйг дэмжих мэргэжлийн байгууллагын чадавхыг бэхжүүлэх” PROCESS төслөөс зохион байгуулж байгаа юм. Тус сургалтад нийслэл, 21-н аймгийн боловсролын газрын дарга мэргэжилтэн, хэлтсийн дарга, төрийн болон төрийн бус өмчийн сургуулийн захирал, сургалтын менежерүүд оролцож байна. Сургалтын нэгдүгээр ээлжийн үеэр БМДИ-ийн захирал Д.Сүрэнчимэг “Багшийн хөгжлийг дэмжих тухай” хуулийг танилцуулж дадлага, хэлэлцүүлэг явууллаа. Мөн JICA, PROCESS төслийн мэргэжилтэн Томохиро Фүкүо “ЕБС-ийн сургалтын хөтөлбөрийг боловсронгуй болгох аргачлал”-ыг танилцуулах менежментийн загвар боловсруулах талаар мэдээлэл хэлэлцүүлэг хийсэн юм.Энэхүү сургалт гурван өдөр үргэлжилнэ.

                                             

Энэ өдрийн сургалтын дараа БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир, Боловсролын хүрээлэнгийн захирал П.Лхагвасүрэн нар аймаг, нийслэлийн боловсролын газрын дарга, мэргэжилтнүүдтэй уулзаж боловсролын өнөөгийн байдлын тулгамдсан асуудлаар ярилцлаа. Сургалт гурван өдөр үргэлжилнэ. 

                                                    

                                                

 

    

Манай портал сайт

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2019