Хэвлэлийн мэдээ

Цахим орчныг зөв хэрэглэхэд чиглэсэн хөтөлбөрт фейсбүүктэй хамтран ажиллана

2019-04-08 10:25

Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын сайд Ё.Баатарбилэг Фейсбүүк компанийн Монгол, Тайвань, Хонконгийг хариуцсан захирал Жорж Ченийг хүлээн авч уулзлаа.

    Фейсбүүк компаниас Монгол Улсад “Тоон бичиг үсэг” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр бэлтгэж байгаа тухайгаа ноён Жорж Чен танилцууллаа. Тэрээр, хуурамч мэдээллээс хамгаалахын тулд 100 хуурамч хаягийг устгалаа гэхэд дахин тэр хэмжээний хуурамч хаяг бий болдог. Тиймээс алсын хараатай зөв шийдэл нь олон нийтэд цахим орчны зөв хэрэглээг сурталчлан заах юм. Монголд хэрэгжүүлэх тоон бичиг үсэг хөтөлбөр ийм зорилготой гэлээ. Харвардын их сургуультай хамтран бэлтгэсэн энэхүү хөтөлбөрөө Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газар болон төрийн бус байгууллагатай хамтран хэрэгжүүлэхээр монгол хэлнээ хөрвүүлэх ажлыг хийгээд байгаа аж.  

   Мөн технологийн дэвшлийг ашиглан сургалтыг илүү сонирхолтой болгоход чиглэсэн арга хэмжээг Фейсбүүк компани хэрэгжүүлдэг. Энэ хүрээнд сургуулиудад бодит дүрслэл мэдрэмжийг төрүүлэх төхөөрөмж хандивлах боломжтой гэлээ.

  Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын сайд Ё.Баатарбилэг, фейсбүүкийн хэрэглээг хорихоосоо илүүтэй зөв хэрэглээг сурталчлах, хөтлөх шаардлагатай. Хүүхэд хориглох тусам сонирхон тэмүүлдэг. Хэрэв зөв ашиглаж чадвал багш нар туршлага судлах, хүүхэд залуус хүмүүжил төлөвшил олж авах  том талбар гэж үздэг. Нэг талаараа “багш” юм. Энэ “багшаар” дамжуулан монгол хүүхдүүдэд хамгийн сайн хичээлийг заалгах хөтөлбөрт яам дэмжин хамтран ажиллахад бэлэн байна гэлээ.

  Мөн УИХ-ын гишүүдийн санаачилсан сошиал орчны хэрэглээг зөв зохистой болгоход чиглэсэн хуулийн төсөлд зөвлөгөө дэмжлэг үзүүлэхийг хүслээ.

 

Түгээмэл асуулт хариулт

Багшаар ажиллах эрх нь багшаар ажиллах хүртэл 3 жилийн хугацаанд хүчинтэй байх ба Багшаар ажиллаж эхэлснээс хойш нэг жилийн хугацаанд хүчинтэй байдаг.

Багшаар ажиллах эрхтэй багш ажиллаж эхэлсэн тэр жилдээ эхний жилдээ ажиллаж буй багш нарын үндсэн сургалтад хамрагдаж, зохих материал бүрдүүлж өгснөөр 5 жилийн хугацаанд хүчинтэй байх "Багшлах эрх"-тэй болно. Үүнийг 5 ба 10 дахь жилдээ ажиллаж буй багш нарын үндсэн сургалтад хамрагдсанаар сунгуулна..

Багшлах эрхийн үнэмлэхээ хаанаас авах вэ?

Багшаар ажиллах болон багшлах эрхийн үнэмлэхийг орон нутгийн боловсролын газраар дамжуулан олгодог.

ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.

Холбоос

Гадаадад суралцах

Хандалт

  • Өнөөдөр 4524
  • Өчигдөр 4821
  • Сүүлийн 7 хоног 14400
  • Энэ сард 50551
  • Нийт 50551

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2019