Хэвлэлийн мэдээ

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн захирал Ж.Болормаатай уулзаж, хамтран хэрэгжүүлэх ажлаа ярилцлаа

2019-05-10 18:36

Монголын багш нарын VII их хурал 2019 оны 04 дүгээр сарын 11-12-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдсан билээ. Их хурлын шийдвэрийн хэрэгжилттэй холбогдуулан БМДИ-ийн захирал Ж.Болормаатай Монголын Багш нарын холбооны удирдах зөвлөлийн гишүүн С.Сарантуул, Б.Цэрэндолгор нар уулзаж ярилцлаа. Ажлаа аваад удаагүй ч багш нараа хөгжүүлэх, дэмжих бодлого чиглэлийг хэрэгжүүлэхэд мэргэжлийн байгууллага, төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран ажиллахаа илэрхийлж байна. Бид дараах асуудлаар харилцан ярилцлаа. 

Монголын багш нарын VII их хурал 2019 оны 04 дүгээр сарын 11-12-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдсан билээ. Их хурлын шийдвэрийн хэрэгжилттэй холбогдуулан БМДИ-ийн захирал Ж.Болормаатай Монголын Багш нарын холбооны удирдах зөвлөлийн гишүүн С.Сарантуул, Б.Цэрэндолгор нар уулзаж ярилцлаа. Ажлаа аваад удаагүй ч багш нараа хөгжүүлэх, дэмжих бодлого чиглэлийг хэрэгжүүлэхэд мэргэжлийн байгууллага, төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран ажиллахаа илэрхийлж байна. Бид дараах асуудлаар харилцан ярилцлаа. Үүнд:

- Багш нарын их хурлын шийдвэрт үндэслэн “Багшийн хөгжлийг дэмжих талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 145 дугаар тогтоол болон Монголын нийт багш, сурган хүмүүжүүлэгчдэд хандаж гаргасан уриалга”-ыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан үйл ажиллагааны төлөвлөгөө гарган байгууллагын хэмжээнд болон бусад байгууллага, хүмүүстэй хамтран дараах ажлуудыг хийхээр төлөвлөж байна. Үүнд:

  1. Багшаар дамжуулж нийгэмд эерэг сэтгэл зүй, хандлага, сэтгэлгээг бий болгох, олон нийтэд нөлөөлөх, түгээх зорилготой “Сэтгэлгээний шинэчлэл” хөтөлбөрийг хэрэгжүүлэх
  2. Хүүхдийн хөгжил хамгааллын үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд: Гэр бүлийн боловсрол, Хүүхдийн хөгжил-хамгааллын чиглэлээр гэр бүл, олон нийт, хүүхдийн байгууллагууд, аж ахуй нэгж, албан байгууллагуудтай холбоо тогтоон "Эцэг эхчүүдээ өөрийгөө өөрчилж, хүүхдээ ойлгож, зөв харилцаанд суралцая" ажлын хүрээнд зүрх сэтгэлийн боловсролд анхаарах талаар зөвлөлдөж харилцан ярилцлаа.
  3. Мөн танхимын сургалтаас гадна багшийг ажлын байранд нь хөгжүүлэхэд зөвлөн туслах-үйлчилгээг нэгж байгууллагад хүргэх, хамтран ажиллах, үр дүнг тооцох
  • “Багшийн хөгжлийг дэмжих тухай хууль”-ийн хэрэгжилттэй холбоотой бүх түвшний боловсролын байгууллагын “Багшийн хөгжлийн төв-ийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, шинэ менежментээр хангах, бүх түвшинд “Багшийг хөгжүүлэх, цэнэглэх цаг”-ийг тусгайлан гарган хамтран ажиллах
  • Сургалтын байгууллагад ажиллаж байгаа удирдах болон сургалтыг дэмжих ажилтны мэргэжлийн хөгжилд онцгой анхаарах шаардлага тулгарч байна. Энэ хүрээнд мэргэжлийн байгууллагууд хамтран төлөвлөж, хэрэгжүүлэх хэрэгцээ өндөр байгааг анзаарч байна гэлээ.
  • Үүнээс гадна төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагад шилжүүлж гэрээгээр гүйцэтгүүлэх, багшийн хөгжилд хамгийн их анхаарч үр дүнтэй ажиллаж буй удирдах түвшний хүмүүсийг алдаршуулах /Тухайлбал, Засаг дарга, сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч гэх мэт бидний хамтран хийж буй ажлын үр дүнгүүд цувралаар мэдээлэгдэх болно.

 Мэдээллийг бичсэн: Удирдах зөвлөлийн гишүүн С.Сарантуул, Б.Цэрэндолгор

Манай портал сайт

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2019