Хэвлэлийн мэдээ

Ё.Баатарбилэг: Хуулийн байгууллагад багш нартай холбоотой хэрэг үүсээгүй

2019-06-12 20:02

Сургууль, цэцэрлэгийн багш нар хүүхдээс мөнгө татаж, хуулийн байгууллагад шалгагдаж байгаа гэх мэдээллийг БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг залруулав. 

Тэрбээр, өнгөрсөн амралтын өдөр Авлигатай тэмцэх газар /АТГ/-т  42 багшийг шалгаж байна гэсэн мэдээлэл гарсан. Тийм зүйл огт байхгүй. Манай яам нийгмийг соён гэгээрүүлэх чиглэлд тус газартай хамтран ажилладаг. Он гарсаар, эцэг эхчүүд "багш нар тодорхой хэмжээний мөнгө хурааж байна" гэж гомдол АТГ-т ирүүлсний дагуу судлаад, Нийслэлийн боловсролын газар, холбогдох аймаг, нийслэлийн удирдлагад тухайн асуудлыг анхаарч, ажиллахыг үүрэг болгосон байна. Түүнээс өөрөөр, багш нартай холбоотой хуулийн байгууллагад хэрэг үүсэн зүйл байхгүй. Боловсролын тухай хууль, Төсвийн тухай хуульд зааснаар, анги засварын болон сургалт хэвийн явуулахад шаардлагатай хандив тусламжийг Төрийн бус байгууллага, ААН-ээс авах, түүнийг хэрхэн зарцуулах талаар Сангийн яам, БСШУС-ын сайдын 2008 оны тушаал бий. Энэ тушаал, хуулийн хүрээнд хандив тусламжийн ажил өрнөж байгааг хэлмээр байна. Эцэг эхчүүд ирэх хичээлийн жилд хүүхдээ цэвэрхэн анги, танхимтай болгоё гэсэн санаачилга гаргаж, эцэг эхийн зөвлөлөөр хэлэлцэн 5-15 мянган төгрөг нэг хүүхдийн эцэг эхээс хураадаг юм байна. Үүнийг багш нар их хэмжээний мөнгө хурааж байна гэсэн ташаа мэдээлэл болгон тарааж байгаад салбарын сайдын хувьд харамсаж байна” гэв. 

ЕБС-ийн нэг хүүхдэд төрөөс дунджаар 1.4 сая төгрөгийн боловсролын үйлчилгээг үнэгүй үзүүлдэг. Улсын хэмжээнд нэг сая гаруй хүүхэд боловсролын байгууллагад хүмүүждэг аж. Үүнээс 260 мянган хүүхэд цэцэрлэгт, 600 мянган хүүхэд ЕБС-д, 160 мянган оюутан байна. Мөн 100 мянга орчим хүн боловсролын байгууллагад ажилладаг аж. Энэ том салбар хүүхдийн эрхийг хамгаалсан, хүүхдийн хүчирхийлэлгүй, авлигагүй салбар гэдгийг БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг мэдээллийн төгсгөлд онцлов.

https://mecss.gov.mn/news/1737/

 

Түгээмэл асуулт хариулт

Багшаар ажиллах эрх нь багшаар ажиллах хүртэл 3 жилийн хугацаанд хүчинтэй байх ба Багшаар ажиллаж эхэлснээс хойш нэг жилийн хугацаанд хүчинтэй байдаг.

Багшаар ажиллах эрхтэй багш ажиллаж эхэлсэн тэр жилдээ эхний жилдээ ажиллаж буй багш нарын үндсэн сургалтад хамрагдаж, зохих материал бүрдүүлж өгснөөр 5 жилийн хугацаанд хүчинтэй байх "Багшлах эрх"-тэй болно. Үүнийг 5 ба 10 дахь жилдээ ажиллаж буй багш нарын үндсэн сургалтад хамрагдсанаар сунгуулна..

Багшлах эрхийн үнэмлэхээ хаанаас авах вэ?

Багшаар ажиллах болон багшлах эрхийн үнэмлэхийг орон нутгийн боловсролын газраар дамжуулан олгодог.

ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.

Холбоос

Гадаадад суралцах

Хандалт

  • Өнөөдөр 852
  • Өчигдөр 7731
  • Сүүлийн 7 хоног 14043
  • Энэ сард 161557
  • Нийт 293172

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2019