Хэвлэлийн мэдээ

Сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрийн IV шат хэрэгжиж эхэллээ

2019-06-12 20:04

Сургуулийн тэтгэлэгт хөтөлбөр нь БСШУСЯ-наас Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж буй “Боловсролын чанарын шинэчлэл” төслийн хүрээнд санхүүжүүлж буй төслийн гуравдугаар бүрэлдэхүүн хэсэг юм. Сургууль тулгамдсан асуудлаа бие даан тодорхойлж, түүнийгээ шийдвэрлэх хамгийн оновчтой шийдлийг тусгасан тэтгэлэгт төслийн санал боловсруулан, сургууль өөрөө төслөө удирдан хэрэгжүүлэх үйл ажиллагаа гэдгээрээ анхдагч бөгөөд шинэлэг билээ.

Тэтгэлэгт хөтөлбөр 2015-2018 оны хооронд 3 үе шаттайгаар хэрэгжиж, төслийн санал бүрт 2000-3000 ам.долларын санхүүжилт олгож, нийт 1100 төслийг 656 ерөнхий боловсролын сургууль (ЕБС) хэрэгжүүлээд байна. Бага ангийн 327,019 суралцагч, 10,518 бага ангийн багш, сургуулийн захирал, сургалтын менежер тэтгэлэгт төслийн үр шимийг хүртээд байна. 

Тэтгэлэгт хөтөлбөрийн IV шатыг Сургуулийн эцэг эх, багшийн холбоо (СЭЭБХ) ба тусгай сургуулийн тэтгэлэгт хөтөлбөр болон 650 ерөнхий боловсролын сургуулийн дунд өрсөлдөөнт тэтгэлэгт хөтөлбөр гэсэн хоёр хэлбэрээр зохион байгуулав.

Нэг. СЭЭБХ ба тусгай сургуулийн тэтгэлэгт хөтөлбөр

СЭЭБХ ба тусгай сургуульд зориулан бэлтгэсэн “Тэтгэлэгт хөтөлбөрийн гарын авлага”-ын дагуу таван тусгай сургууль 2019 оны 1 дүгээр сарын 16-ны дотор, 32 СЭЭБХ 2 дугаар сарын 25-ны дотор төслийн саналаа ирүүлсэн болно. Төслийн саналуудыг БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын мэргэжилтнүүдийн санал, зөвлөмжийн дагуу сайжруулан эцэслэв. БСШУС-ын Сайдын 2019 оны 4-р сарын 23-ны өдрийн А/234 дүгээр тушаалын дагуу Тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэрээг таван тусгай сургууль, 32 СЭЭБХ-той гэрээ байгуулан санхүүжилтийг олголоо. 

https://mecss.gov.mn/news/1738/

Манай портал сайт

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2019