БАГШИЙН ХӨГЖИЛ

СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА СУНГАГДЛАА

2019-01-17 15:39

“Багшийн хөгжлийг дэмжих тухай” хууль шинээр батлагдсанаар  Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн үйл ажиллагааны цар хүрээ өргөжиж байгаа тул манай байгууллагатай хамтран ажиллаж, мэргэжил арга зүйн дэмжлэг зөвлөгөө үзүүлэх байгууллага, багш, судлаачдыг урьж байна.

Сонирхсон багш судлаачид боловсруулсан сургалтын хөтөлбөрөө “Хамтран ажилладаг байгууллага, багш судлаачдад тавих шаардлага”-д дурдсан бүрдүүлэх материалын хамт ирүүлнэ үү!  

Хугацаа:2019 оны 1-р сарын 31-ний өдрийг дуустал  хүлээн авна.

Жич: Сургалтын хөтөлбөр материалыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн 702 тоотод хүлээн авч байна. 

 

Тавигдах шаардлагыг дараах линкээр орж үзнэ үү http://www.itpd.mn/u/Khamtran ajillakh baiguullaga, bagsh, sudlaachdad tavikh shaardlaga_1.pdf 

Манай портал сайт

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2019