БАГШИЙН ХӨГЖИЛ

АНУ-д мэргэжил дээшлүүлэхийг хүсвэл дараах мэдээлэлтэй танилцаарай

2019-01-07 11:53

Боловсролын чиглэлээр дараах мэргэжлээр сурч, дадлагажих боломжтой

Хюберт Х. Хамфригийн хөтөлбөр гэж юу вэ?

 

Хюберт Х. Хамфригийн тэтгэлэгт хөтөлбөр нь мэргэжлийн туршлага бүхий залуу болон дунд насны мэргэжилтнүүдэд АНУ-д мэргэжлийн боловсрол, чадвараа дээшлүүлэх боломжийг олгодог арван сарын магистрын төвшний зэргийн бус хөтөлбөр юм. Тус хөтөлбөрийг 1978 онд Дэд ерөнхийлөгч, сенатч асан Хюберт Х. Хамфригийн бүтээл зүтгэлийг үнэлэн мөнхжүүлэхээр түүний нэрэмжит болгон санаачилсан.

Энэ хөтөлбөр нь академик ба мэргэжлийн гэсэн хоёр ангилалтай, олон чиглэлээр хэрэгждэг ба жил болгон улс болгоны хүсэлт, хэрэгцээнд тулгуурлан зарлагддаг. Үүнд:

Боловсролын чиглэлээр дараах мэргэжлээр сурч, дадлагажих боломжтой:

 

  • Боловсролын удирдлага, төлөвлөгөө, бодлого;
  • Дээд боловсролын удирдлага;
  • Англи хэлийг хоёрдогч хэлний хүрээнд заах

 

Хөтөлбөр нь 3-5 сард АНУ-ын ЭСЯ-ны цахим хуудсаар зарлагддаг.

Та дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор орж авна уу.

https://mn.usembassy.gov/mn/education-culture-mn/scholarships-mn/humphrey-mn/

 

 

Фулбрайтын Монгол хэлний туслах багшийн хөтөлбөр гэж юу вэ?

 

Фулбрайтын Монгол хэлний туслах багшийн хөтөлбөр нь Англи хэлний багш нарт нэг хичээлийн жилийн турш АНУ-ын их дээд сургуульд Монгол хэл, соёлын багшаар ажиллах боломжийг олгодог зэргийн бус, мэргэжил дээшлүүлэх, соёлын солилцооны хөтөлбөр юм. Хөтөлбөрт оролцогч нь өөрийн эх хэл, соёлоо заангаа арга зүй, мэргэжлийн чадвар, туршлагаа нэмэгдүүлэхийн зэрэгцээ Америкийн соёл, уламжлалын талаарх ойлголтоо тэлж, Англи хэлний чадвараа сайжруулах боломжтой.

Монгол хэлний туслах багш нь Монгол хэл, соёлоо заах хүсэл сонирхолтой байхаас гадна сурагчиддаа хүрч ажиллан тэднийг идэвхжүүлэх чадвартай, бүтээлч бөгөөд харилцааны чадвар сайтай багийн тоглогч байна.

Энэ хөтөлбөрт Англи хэлний багшаас гадна англи хэлний чадвар сайтай Монгол хэлний багш нар оролцох боломжтой.

Хөтөлбөрийг 4-5 сард АНУ-ын ЭСЯ-ны цахим хуудсаар зарлан өргөдөл хүлээн авдаг.

Та бүхэн дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор орж авна уу.

https://mn.usembassy.gov/mn/education-culture-mn/scholarships-mn/fulbright-flta-mn/

 

Та бүхэн мэргэжил мэдлэгээ дээшлүүлж чадваржих боломжийг алдалгүй сориод үзээрэй.


 

Та бүхэн мэргэжил мэдлэгээ дээшлүүлж чадваржих боломжийг алдалгүй сориод үзээрэй.

                                       

                                                 Амжилт хүсье!

 

Манай портал сайт

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2019