БАГШИЙН ХӨГЖИЛ

American English E-Teacher хөтөлбөр гэж юу вэ?

2019-01-07 15:38

Энэ нь АНУ-ын Төрийн Департамент, Элчин Сайдын яамнаас олон улсад хөтөлбөр хэрэгжүүлэгч FHI360 байгууллагаар дамжуулан Англи хэлний багш мэргэжилтнүүдэд их сургуулийн шинэлэг хичээлүүдийг онлайнаар авах, мөн багш нарт онлайнаар мэргэжлээ дээшлүүлэх боломж олгодог хөтөлбөр юм.

 

American English E-Teacher хөтөлбөрүүд нь:

  • Англи хэлний сүүлийн үеийн заах аргын үзэл баримтлал, асуудлыг танилцуулах
  • Сүүлийн үеийн технологи бүхий шинэлэг зайн-сургалтаар хангах
  • Онлайн сургалтанд оролцогчдыг АНУ-ын Англи хэлний заах аргын мэргэжилтнүүдтэй холбож, олон улсын мэргэжил нэгтнүүдийн сүлжээг үүсгэхэд чиглэнэ

American English E-Teacher хөтөлбөр нь Англи хэлний багш нарт хоёр төрлийн мэргэжил дээшлүүлэх боломж олгодог: Дэлхий дахиныг хамарсан онлайн сургалт (Global Online Courses) ба Олон нийтийн нээлттэй онлайн сургалт(MOOCs).

Global Online Courses (GOC) хөтөлбөр нь зөвхөн номинацын журмаар явагддаг. АНУ-ын Элчин сайдын яамнаас нэр дэвшигчдийг сонгох ажлыг зохион байгуулдаг. Англи хэлний хөтөлбөр хариуцдаг алба нь өргөдлийг шууд хүлээж авдаггүй тул уг хөтөлбөрийг сонирхож буй Англи хэлний багш нар АНУ-ын Элчин сайдын яамны ОНХА-д хандах шаардлагатай.

The AE E-Teacher MOOC нь үнэгүй бөгөөд сонирхсон бүх хүмүүст нээлттэй. Энэ сургалтанд хэрхэн бүртгүүлэх талаар 2019 оны 1 сарын 14нээс эхлэн (https://www.aeeteacher.org/MOOC) цахим хуудсаар мэдээлэл өгч эхэлнэ. Эхний сургалт 2019 оны 2 сарын 18наас 3 сарын 18ны хооронд Content based Instruction сэдвээр явагдах ба үүнээс долоо хоногийн өмнө “orientation module” эхэлнэ. Мөн 2019 оны 4 сарын 15наас 5 сарын 13ны хооронд “Teaching English to Young Learners сэдвээр явагдана.

Сургалт нь 5 долоо хоног үргэлжилнэ. Бүх үйлдлүүд нь асинхрон буюу товлосон цагаас өмнө бол хэзээ ч хийж болох ба Canvas learning management system-ээр хэзээ ч, хаанаас ч оролцох боломжтой. Мөн сургалтын хэсгийг офлайнаар ажиллах сонирхолтой хүмүүст зориулан долоо хоног бүр сургалтын материалуудыг багцаар татаж авах хувилбартай.

Онлайн сургалтууд дараах сэдвүүдээр явагдана (сургалтын агуулгын дэлгэрэнгүй тайлбарыг холбоосоор орж  үзнэ үү):

  • Integrating Critical Thinking Skills into the Exploration of Culture in an EFL Setting
  • Teaching Grammar Communicatively
  • Using Educational Technology in the English Language Classroom
  • Teaching English to Young Learners
  • Professional Development for Teacher Trainers
  • Content-based Instruction
  • TESOL Methodology
  • Assessment of English Language Learners

 

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу https://www.aeeteacher.org/MOOC 

Манай портал сайт

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2019