Судалгаа, шинжилгээ

Эхний жилдээ ажиллаж байгаа багшийн мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтын өмнөх судалгааны зарим үр дүнгээс

Нэг. Судалгааны арга зүй

1.1. Судалгааны зорилго

Ерөнхий боловсролын сургуульд эхний жилдээ ажиллаж буй багш нарт зориулсан мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтын чанар, хүртээмж, үр дүнг илрүүлэхэд энэхүү судалгааны зорилго оршино.

1.2. Судалгааны зорилтууд

    Эхний жилдээ ажиллаж байгаа багшийн мэргэжил дээшлүүлэх сургалтын  өмнөх судалгааны мэдээлэлд дүн шинжилгээ хийх

 ·         Судалгааны үр дүнд тулгуурлан тодорхой санал, зөвлөмж боловсруулах

            1.3 Судалгааны арга зүй

Судалгааны арга

 Тоон мэдээг задлан шинжлэх, харьцуулах, нэгтгэн дүгнэх

 Судалгааны хэрэгсэл

 Сургалтын өмнөх санал асуулгын хуудас

          Хоёр. Багшийн мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтын өмнөх судалгаа

             2.1 Судалгааны үр дүн

Эхний жилийн багш нарын мэргэжил дээшлүүлэх сургалтын өмнөх судалгааг хэл, нийгэм, хүмүүнлэг, байгалийн ухаан, сургуулийн өмнөх болон бага боловсролын сургалтын албаны дарга нарын тайланд үндэслэн боловсруулав.

Ерөнхий боловсролын сургуульд эхний жилдээ ажиллаж байгаа багшийн мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтад нийт 1398 багш хамрагдав[1].

 Хүснэгт 1. Эхний жилдээ үндсэн сургалтад хамрагдсан багшийн тоо

 [1] БМДИ-ийн ХНХУСА, БУСА, СӨБ,ББСА-ны  дарга нарын тайлан., 2014, УБ

Мэргэжлийн чиглэл

Хамрагдсан багшийн тоо

 

1

Монгол хэл

123

2

Түүх, нийгмийн ухаан

91

3

Биеийн тамир

109

4

ДУ технологи

101

5

Англи хэл

112

6

Орос хэл

16

7

Математик

155

8

Хими

47

9

Биологи

67

10

Физик

77

11

Газарзүй

58

12

Бага анги

361

13

Мэдээлэл зүй

30

Түгээмэл асуулт хариулт

Багшаар ажиллах эрх нь багшаар ажиллах хүртэл 3 жилийн хугацаанд хүчинтэй байх ба Багшаар ажиллаж эхэлснээс хойш нэг жилийн хугацаанд хүчинтэй байдаг.

Багшаар ажиллах эрхтэй багш ажиллаж эхэлсэн тэр жилдээ эхний жилдээ ажиллаж буй багш нарын үндсэн сургалтад хамрагдаж, зохих материал бүрдүүлж өгснөөр 5 жилийн хугацаанд хүчинтэй байх "Багшлах эрх"-тэй болно. Үүнийг 5 ба 10 дахь жилдээ ажиллаж буй багш нарын үндсэн сургалтад хамрагдсанаар сунгуулна..

Багшлах эрхийн үнэмлэхээ хаанаас авах вэ?

Багшаар ажиллах болон багшлах эрхийн үнэмлэхийг орон нутгийн боловсролын газраар дамжуулан олгодог.

ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.

Холбоос

Гадаадад суралцах

Хандалт

  • Өнөөдөр 4593
  • Өчигдөр 4821
  • Сүүлийн 7 хоног 14469
  • Энэ сард 50620
  • Нийт 50620

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2019