Судалгаа, шинжилгээ

ХИЧЭЭЛИЙН ХӨТӨЛБӨР БА СЭДЭЛЖИЛТ

2014-10-30 20:18

Багш нар сурагчдыг хичээлд идэвхтэй оролцуулахын тулд сэдэл үүсгэх шаардлагатайг мэддэг ч оновчтой аргыг сонгох нь түвэгтэй. АНУ-ийн эрдэмтэн Жон Келлер сэдэлжүүлэх судалгааг авч үзэн, сурагчдын анхаарлыг төвлөрүүлэх, хэрэгцээнд нь нийцүүлэх, итгэл үнэмшил төрүүлэх, сэтгэл ханамжтай болгох гэсэн бүтэцтэй “АХИС сэдэлжүүлэлтийн загвар”-ыг нээжээ.

Хичээлийн бүх л үйл явц сэдэлжиж байвал амжилттай болно. Хичээл эхлэхээсээ дуусах хүртэл, бүр гэрийн даалгавар хийхэд ч сэдэлжиж байвал сургалт амжилттай болно.

Хичээл нь юуны түрүүнд сурагчдын анхаарлыг татах ёстой. Үүний тулд багш нар хичээлийн эхэнд хачирхалтай сонин зүйл мэдээлэх, туршилт хийх зэргээр сурагчдын бодол санааг хичээлд төвлөрүүдэг. Хичээлийн туршид анхаарлыг нь төвлөрүүлж байвал зохино. Идэвхтэй сайн ямар ч хүүхдүүдийн анхаарал сарних тохиолдол байдаг.

Хоёр дахь нь сурагчдын хэрэгцээг. Сурагчдын сонирхол, хэрэгцээг бий болгосон ч агуулгын ач холбогдлыг ойлгоогүй бол сэдэлжилт үр дүнгүй болдог. Иймээс хичээлийн зорилго, сургалтын агуулга, хэлбэр нь сурагчдын хэрэгцээ, сонирхолд хэрхэн нийцэхээс үр дүн хамаарна. Сурагчдын сонирхол, хэрэгцээ нь тэдний өмнөх мэдлэг, туршлага, эрх ашиг, нас, сэтгэцийн онцлог зэрэгтэй холбоотой. Жишээ нь: Өсвөр насны хүүхдүүд ялгаварлан гадуурхахад эмзэг хандах бөгөөд нэрд гарах, ганцаардлыг мэдрэх нь илүү байдаг. Иймээс энэ насныхан “Робинзон Крузо”, “Усан доогуур хорин мянган бээр аялсан нь”, “Гуливерын аялсан түүх” зэрэг ном зохиолыг унших дуртай.

Сэдэлжүүлэх гурав дахь нь итгэл үнэмшил. Энэ нь амжилттай суралцах хүсэл, эрмэлзэл билээ. Суралцах зүйлийнхээ талаар тааруу ойлголттой бол сурагчдын итгэл үнэмшил бага. Хүүхдүүдэд зорилгыг нь ойлгуулахын тулд амжилтад хүрсэн жишээг мэдрүүлэх зэргээр итгэл үнэмшлийг бий болгож болно. Мөн аливаа алдаа, онооны шалтгааныг ойлгосноор итгэлийг олж авна. Сурагч чармайлт, чадлаараа амжилт гаргавал өөртөө итгэх итгэл нь нэмэгдэнэ. Харин бусдын дэмжлэгээр, эсвэл азтай тохиолдлоор амжилтад хүрэх нь жинхэнэ итгэл биш. Жишээ нь: багш өргөж дүн тавин дэмжих,  сорил, тестийг таамгаар онож бөглөх гэх мэт.

Сурагчид анхааралтай байх, хичээл нь сонирхолтой, суралцах явцдаа бэрхшээлийг давах гэх мэт нь сурах хүслийг төрүүлнэ. Энэ хүсэл, тэмүүллийг дэмжин урамшуулах хэрэгтэй. Энэ нь дөрөв дөх хэсэг болох сэтгэл ханамж юм. Сурлагын амжилтыг урамшуулсан дэмжлэг нь тэднийг идэвхжүүлнэ. Бодит болон билэг тэмдгийн шинжтэй урамшуулал сэтгэл ханамжийг төрүүлнэ. Үүнд нөлөөлөх явцын үнэлгээний олон аргууд байж болно.

Суралцагчдын дотоод мэдрэмж нь оновчтой дэмжлэг, нотолгоог хүлээн зөвшөөрөх, тэдэнд шударга хандаж байгаад итгэх итгэл сэтгэл ханамжийг өгнө. Тэдэнд бодитой болон бэлгэ тэмдэгийн шинжтэй хөндлөнгийн урамшуулал нь бас сэтгэл ханамжийг бий болгодог. Эдгээрт анги дэвших, давуу эрх олгох, урамшуулах  гэрчилгээ, талархлын бичиг, хичээлийн хэрэгсэл, амжилтыг үнэлсэн тасалбар  зэрэг явцын үнэлгээнд хэрэглэдэг зүйлүүд байж болно.

Сургалтад хувь хүний сэтгэл ханамжийн дотоод мэдрэмжийг танин дэмжих үйлтэй хослуулан хэрэгжүүлэх боломжийг ашиглана. Эцэст нь эрх тэгш, шударга байдлаар хандах мэдрэмж чухал юм. Суралцагч сургалтын зорилго, агуулга, үнэлгээ болон шудрага үнэлэгээг байнга хэрэглэх, тохиромжтой ачааллыг хэмжээг тооцон хичээлээ заах нь чухал. 

Эдгээр дөрвөн ангилал нь өөр өөр үзэл баримтлал, онол, стратеги болон сургалтын сэдэлжүүлэлттэй холбоотой үйл ажиллагааг нэгтгэх үндсэн суурь нь болж өгдөг  (Keller, J. M., 1987a). Тэрээр өргөн хүрээний ойлголтуудыг хэд хэдэн ашигтай, энгийн сэдэлжүүлэлтийн агуулгийг нэлээд шинжлэн судалж ARCS загварын анхны гол хэсгүүдийг гаргаж ирсэн юм. Мөн үүнээс гадна суралцагчдын онцлог, хэрэгцээ зэргийг харгалзан үзэж сэдэлжүүлэлтийн үйл ажиллагааг зохион систем судлалын талаас дизайнчлан ARCS загварын хоёр дахь гол онцлог суурийг бий болгосон (Keller, 1987b).

ARCS загвар нь ажилболон сургалтын орчны сэдэлжүүлэх системийг хөгжүүлэх үйл явцыг арван алхмаар дизайчлан (Зураг 1) үзүүлсэн байдаг. Эхний хоёр алхам нь нөхцөл байдлын тухай мэдээлэл бэлтгэх, үйл ажиллагааны бүрэлдэхүүн хэсгүүдээр бүрэн шинжилгээ хийнэ. Мөн гурав, дөрөвдүгээр алхамын завсар ба шалтгаанд шинжилгээ хийх үндэслэлийг бий болгоно. Дээрх шинжилгээний үндсэн дээр 5-р алхам нь төслийн гүйцэтгэлийг сайжруулахад чиглэгдсэн зорилтуудыг хэрхэн үнэлэх талаар тодорхойлоход бэлтгэнэ. Дараагийн хоёр алхам нь дизайнчлахад чиглэгднэ. 6-р алхамд сэдэлжүүлэлтийн ангилал бүрд тохирсон  боломжит шийдлүүдийн жагсаалыг үүсгэн оюуны шуургын аргаар бүрдүүлнэ. 7 болон түүнээс цааших алхамд цаг хугацаа, нөөц, нөхцөл байдлын бусад хүчин зүйлсийг хязгаарлаж хамгийн сайн тохирсон шийдлийг сонгоход зориулж шинжилгээ хийнэ. Хамгийн сүүлийн алхам нь бусад хөгжүүлэлтийн загвар төстэй хөгжүүлэлт ба үнэлгээний аль аль нь хийгднэ.

Шинжилгээ. Ямар ч үйл ажиллагааны системчлэгдсэн дизайны хувьд, мэдээллийг нэгтгэх болон түүнд шинжилгээ хийх, зорилгод хүрэх сэдэлжүүлэлтийн онцлог ба орхигдох зүйлс зэргийг тодорхойлохоос сэдэлжүүлэлтийн системийн хөгжил эхэлдэг. Энэ үйл явцад, сэдэлжүүлэлтийн асуудал болох сургалтын түвшин ба төрлийг тодорхойлох хоёр бэрхшээл байдаг. Нэгдүгээрт сэдэлжүүлэлт сулрах үйлийн үр дүн нь сэдэлжүүлэлтийн шалтгаан биш байж болох юм. Хүмүүсийн асуудал шийдвэрлэх чадвар эсвэл боломж нь сэдэлжүүлэлтийг сулруулах шалтгаан болно. Жишээ нь: Сургалтыг хангалттай зохион байгуулж чадахгүй болохоо мэдэх, даалгаврыг гүйцэтгэхэд шаардагдах чадварыг хангалттай эзэмшиж чадахгүйгээ ойлгож мэдэх явдал байж болно. Амжилтад хүрэх найдвар багатай эсвэл ямар нэг туслалцаа авч чадахгүйгээ мэдрэх, хүчин чармайлт ба үйл ажиллагааны түвшин доошилж үнэлэгдэх зэрэг нь суралцагчдын сэдэлжүүлэлтийг унтраах болно. Энэ жишээн дээр асуудлын шалтгаан нь чадвар дутмагт байна.

Хүснэгт 1. АХИС загварын сайжруулсан дэд ангилал

Анхаарал

Сонирхолыг нь татах (Өмнөх мэдлэгийг сэргээх):

Суралцагчдын сонирхолыг яаж татах вэ?

Асуултаар сэдэлжүүлэх (Асуултаар сэргээх):

Хандлагыг асуултаар яаж дэмжих вэ?

Анхаарлаа төвлөрүүлэх (Тогтворгүй байдал):

Суралцагчдын анхаарлыг төвлөрүүлэх ямар, ямар аргуудыг ашиглаж болох вэ?

Хэрэгцээ

Зорилготой холбогдох (Зорилго чиглэл):

Суралцагчдынхаа хэрэгцээнд хамгийн сайн нийцүүлж чадах ямар арга байна вэ? (Тэдний хэрэгцээг мэдэх үү?)

Сонирхолд нийцэх (Сэдэлд нийцүүлэх):

Суралцагчдадаа хариуцлага ба нөлөөллийн тохиромжтой сонголтыг хэзээ, яаж өгөх вэ?

Туршлагатай уялдуулах (Дотно харилцаа):

Суралцагчдын туршлагатай яаж уялдуулах вэ?

Итгэл үнэмшил

Амжилтад хүрэх итгэл (Сургалтын хэрэгцээ):

Амжилтад хүрэх эерэг хүлээлтийг үүсгэхэд хэрхэн туслах вэ?

Амжилтад хүрэх боломжууд (Сургалтын үйл ажиллагаа):

Суралцагчдын сурах туршлагад дэмжлэг үзүүлэх буюу тэдний цогц чадамжтай болох  итгэл үнэмшлийг нь хэрхэн нэмэгдүүлэх вэ?

Хувийн хариуцлага (Амжилтад чиглүүлэх):

 Суралцагчид өөрийнхөө мэрийлт, чадвар дээр т?

Түгээмэл асуулт хариулт

Багшаар ажиллах эрх нь багшаар ажиллах хүртэл 3 жилийн хугацаанд хүчинтэй байх ба Багшаар ажиллаж эхэлснээс хойш нэг жилийн хугацаанд хүчинтэй байдаг.

Багшаар ажиллах эрхтэй багш ажиллаж эхэлсэн тэр жилдээ эхний жилдээ ажиллаж буй багш нарын үндсэн сургалтад хамрагдаж, зохих материал бүрдүүлж өгснөөр 5 жилийн хугацаанд хүчинтэй байх "Багшлах эрх"-тэй болно. Үүнийг 5 ба 10 дахь жилдээ ажиллаж буй багш нарын үндсэн сургалтад хамрагдсанаар сунгуулна..

Багшлах эрхийн үнэмлэхээ хаанаас авах вэ?

Багшаар ажиллах болон багшлах эрхийн үнэмлэхийг орон нутгийн боловсролын газраар дамжуулан олгодог.

ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.

Холбоос

Гадаадад суралцах

Хандалт

  • Өнөөдөр 4547
  • Өчигдөр 4821
  • Сүүлийн 7 хоног 14423
  • Энэ сард 50574
  • Нийт 50574

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2019