Судалгаа, шинжилгээ

ТӨРӨЛЖСӨН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРТ МАГАДЛАН ШИНЖИЛГЭЭ ХИЙСЭН АЖЛЫН ХЭСГИЙН НЭГДСЭН ДҮГНЭЛТ

2015-05-18 08:18

2015.05.11

 

2015 онд төрөлжсөн сургалтын хөтөлбөрт зөвшөөрөл авах хүсэлт гаргасан  26 байгууллагын нийт 86 хөтөлбөрийг журамд заасан хугацаанд буюу жил бүрийн 3 сарын 1 нээс3 сарын31 хооронд хүлээн авч 4 сарын 13-30 өдрүүдэд хөтөлбөрт дүн шинжилгээ хийж, үнэлэлт дүгнэлт өгч ажиллалаа. Төрөлжсөн сургалтын хөтөлбөрт  магадлан шинжилгээ хийх ажлын хэсгийг БМДИ-ин захиралын 2015 оны 04 сарын 01-ны А/14 тоот тушаалаарбайгуулсан ба ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Боловсрол,Соёл Шинжлэх Ухааны яам, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Боловсролын хүрээлэн, Нийслэлийн боловсролын газар, Боловсрол Үйлдвэрчний эвлэл зэрэг байгууллагаас төлөөлөл ажилласан болно.  Төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн боловсруулж ирүүлсэн төрөлжсөн сургалтын хөтөлбөрүүдийн нийтлэг давуу болон сул тал, мөн сайжруулах зөвлөмжийг  хүргүүлж байна.

 

 

 

Давуу тал:

 

·         Сургалт зохион байгуулах багшлах боловсон хүчин сайтай,  дэлгэрэнгүй мэдээлэл  тусгасан

·         Сургалт явуулах хэрэглэгдэхүүний жагсаалт, болон бодит байдлаар  тусгасан

·         Оролцогчдод бие дааж судлах ном, гарын авлага, зөвлөмж болон эх сурвалжийн жагсаалтыг гаргасан.

·         Сургалтын батламжны загварыг хавсаргасан

·         Суралцагчид бие дааж мэдлэг чадвараа дээшлүүлэх боломжуудыг  олгосн даалгаварыг оруулсан

·         Сургалтын идэвхитэй, бүтээлч арга хэлбэрийг яаж хэрэглэх арга аргачлалтай нь оруулсан.

·         Багшлах ур чадварыг хөгжүүлэхэд дэмжлэгүзүүлэх боломжтой агуулга арга зүй оруулсан.

·         Оролцогчдын хэрэгцээ,сонирхолд сургалтын зорилго, агуулга, арга зүй, орчин, хэрэглэгдэхүүн, үнэлгээний хувирлбарууд тохирсон.

·         Зорилтот бүлгийн хэрэгцээг сайн үндэслэсэн.

·         Хөтөлбөрт тусгагдсан сэдвүүдийг заах аргачлалтай, лекцийн хичээлд ашиглах цахим үзүүлэнг бэлтгэж хавсаргасан.

Сул тал:

·         Сургалтын төлбөрийг тогтоосон үндэслэлээ тодорхой гаргах, зарцуулалт, эх үүсвэр, тооцоо тодорхойгүй.

·         Сургалтын агуулга арга зүй нь зорилтот бүлгийн оролцоонд тулгуурласан байдлаар хэрхэн зохион байгуулахыг тодорхой гаргаагүй.          \ лекц, дадлага, бие даалт, бусад- харьцаа\

·         Сургалтын агуулгыг сэдэв бүрийн хүрээнд товч тодорхойлсон боловч үүнийг хэрхэн заах арга, хэлбэр тодорхойгүй.

·         Хичээлийн хуваарь болон сургалтын хөтөлбөрт  ч лекц, дадлагын хичээл ялгарахгүй байна.

·         Сургалтын нэр, зорилго хэт ерөнхий, Насанд хүрэгчдийн суралцахуйн онцлогийг тооцож, арга зүйгээ оновчтой төлөвлөөгүй

·         Сургалтын төлбөрийг тогтоосон үндэслэлээ тодорхой гаргах, зарцуулалт, эх үүсвэр, тооцоог тодорхойгүй.

·         Хөтөлбөрийг хэрэгжүүлэх  арга зүйн боловсруулалт сайн биш.

·         Агуулгын харьцааг анхаарах,дадлага ажлын удирдамж тодорхой тусгаагүй

·         Багшийн мэргэжлийн тасралтгүй хөгжлийн үзэл баримтлал, бодлого чиглэлийг судлаагүй

·         Сургалт зохион байгуулах хүний нөөц тодорхой болгох, туршлага, ур чадвар, чадамжийг харах бололцоогүй

·         Оролцогчид  сургалтын эхэнд болон төгсгөлд өөрийн үнэлгээ хийж, ахицаа  тооцоогүй

·         Сургалтын өмнөх болон дараах сэтгэл ханамжийн судалгаанд ахиц  оролцогчдын ахиц тодорхойлох боломж муу

·         Сургалтын агуулга хэт ерөнхий тусгасан

·          Сургалтын хөтөлбөрийн нэр өөр агуулга  адилхан байгааг анхаарах

·         Сургалтын зорилго хэрэгцээнд агуулгаа оновчтой сонгоогүй

·         Сургалт явуулах арга зүйг төлөвлөөгүй

Зөвлөмж :

·         Сургалтын хөтөлбөрийн агуулга нь боловсролын бодлого чиглэлтэй уялдаа холбоотой байх

·         Өмнө нь зөвшөөрөгдсөн хөтөлбөрийг дахин ирүүлэх тохиолдолд  сургалт явуулсан ажлын тайланг хамт ирүүлэх / энэ нь хөтөлбөрт эрх  2 жилээр олгоход нөлөөлнө /

·         Төрөлжсөн сургалтын хөтөлбөр нь  олон агуулга байхаасаа багшийн тодорхой нэг чадвар хөгжүүлэхэд чиглэсэн  / БСШУ Сайдын 287 тушаалд заасан / байх

·         Зорилтод бүлгийн ялгаатай байдлыг тусгах / ажилласан жил , арга туршлага/

·         Багш нарт сургалт зохион байгуулж байсан туршлага  харьцангуй бага

·         Сургалтаар насанд хүрэгчдэд явуулах арга арга зүйг тодорхой тусгах

·         Зорилтод бүлгээс хэрэгцээний судалгаагавах, хэрэгцээг тодорхойлох

·         Сургалтын хөтөлбөрт нэрийг оновчтой өгөх

·          Сургалтын батламж дээр яамны лого тусгахгүй байх

·         Сургалт явуулах тусгай зөвшөөрөл хавсаргах

·         Сургалт зохион байгуулах хугацаа , байршил зэргийг тодорхой  тусгах

·         Сургалтынзорилго, зорилтоднийцүүлэнүрдүнгүнэлэхарга, хэлбэр, шалгуурүзүүлэлтийгтөлөвлөжболовсруулах

·         Сургалтын төлбөрийг тогтоосон үндэслэлээ тодорхой гаргах, зарцуулалт, эх үүсвэр, тооцоог тодорхой болгох

·         Насанд хүрэгчдийн сургалт зохион байгуулж байгаа тул байсан туршлага, ур чадвараа нэмэгдүүлэх үүднээс байнга суралцах шаардлагатай

·         Насанд хүрэгчдийн онцлогт тохируулан сургалтаа удирдах, хэрэгцээг маш сайн судлах

·          Багш өөриинхөө мэдлэг чадвараа дээшлүүлэх нь сайн дурын үндсэн дээр тасралтгүй суралцах үйл гэдгийг ойлгуулах ажил зохион байгуулах

 

Ажлын хэсэг

 

 

Түгээмэл асуулт хариулт

Багшаар ажиллах эрх нь багшаар ажиллах хүртэл 3 жилийн хугацаанд хүчинтэй байх ба Багшаар ажиллаж эхэлснээс хойш нэг жилийн хугацаанд хүчинтэй байдаг.

Багшаар ажиллах эрхтэй багш ажиллаж эхэлсэн тэр жилдээ эхний жилдээ ажиллаж буй багш нарын үндсэн сургалтад хамрагдаж, зохих материал бүрдүүлж өгснөөр 5 жилийн хугацаанд хүчинтэй байх "Багшлах эрх"-тэй болно. Үүнийг 5 ба 10 дахь жилдээ ажиллаж буй багш нарын үндсэн сургалтад хамрагдсанаар сунгуулна..

Багшлах эрхийн үнэмлэхээ хаанаас авах вэ?

Багшаар ажиллах болон багшлах эрхийн үнэмлэхийг орон нутгийн боловсролын газраар дамжуулан олгодог.

ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.

Холбоос

Гадаадад суралцах

Хандалт

  • Өнөөдөр 4632
  • Өчигдөр 4821
  • Сүүлийн 7 хоног 14508
  • Энэ сард 50659
  • Нийт 50659

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2019