Судалгаа, шинжилгээ

Онол практикийн бага хурал дөрөвдэхь удаагаа амжилттай зохион байгуулагдлаа

2016-12-14 14:34

Боловсролын эрдэм шинжилгээ, арга зүйн төв байгууллага үүсэж хөгжсөний 60 жилийн ой, хичээлийн судалгааны арга зүйг суралцаж эхэлсэний 10 жилийн босгон дээр “ХҮҮХДИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖСЭН БАГШЛАХ АРГА ЗҮЙ” сэдэвт уламжлалт онол практикийн IV бага хурал 2016 оны 11 дүгээр сарын 22, 23-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа.

Хуралд21 аймаг, 7 дүүргээс нийт 122 илтгэл ирсэн бөгөөд илтгэлийг Хичээлийн судалгааны үндэсний экперт, зөвлөхүүд тодорхой шалгуурын дагуу шүүж, 52 илтгэлийг сонгон хэлэлцлээ.

Онол практикийн4-р бага бага хуралд мэргэжлийн багийн үндсэн илтгэгч 5, илтгэлийн зохиогч бага боловсролынбагш 38, байгалийн ухааны багш 35, хэл, нийгмийн ухааны багш, илтгэгч 30, судлаач, их дээд сургуулийн 2багш, ханын илтгэлээр 4оролцогч, хүндэт зочид8, өөрийн хүсэлтээр 20, хурлын удирдагч, шүүгч 9, БМДИ-ийн арга зүйч 20,нийт 171хүн оролцсон байна.

Хурлын нээлтэд БМДИ-ийн захирал А.Туяа, МХСН-ийн гүйцэтгэх захирал Н.Оюунцэцэг, Жайка-ийн Монгол дахь төлөөлөгчийн газрын ахлах мэргэжилтэн Танака Томоаки нар оролцож үг хэллээ.

Бага хурал 4 салбар хуралдаантай зохион байгуулагдсан бөгөөд “Сургуульд суурилсан хичээлийн судалгаа”-ны салбар нийт 4илтгэл, “Байгалийн ухаан”-ны салбар 10илтгэл, “Хэл, нийгмийн ухаан”-ы салбар 18илтгэл, “Бага боловсрол”-ын салбар 20илтгэл тус тус хэлэлцлээ.

Энэ жилийн онол практикийн бага хурлын илтгэлүүд судалгааны цар хүрээ, практик ач холбогдол, илтгэгчдийн ур чадвар зэрэг олон үзүүлэлтээр өмнөх жилүүдийн хурлаас  сайн болсныг хурлын шүүгч, удирдагч нар өндрөөр үнэлсэн байна.

Хүүхдийн хөгжлийг дэмжсэн багшлахуйн бүтээлч арга туршлага бүхий үр нөлөөтэй дөрвөн илтгэлийг /Салбар хуралдаан тус бүрээс нэг илтгэл/ сонгон шалгаруулж, Япон улсад хичээлийн судалгааны сургалт болон Монгол Солонгос багш солилцооны хөтөлбөрт хамрагдах бичгээр урамшуулсан. Үүнд:

Салбар хуралдаан

Илтгэлийн болон илтгэгчийн нэр

Судлагдахуун

Эрхийн бичиг

Сургуульд суурилсан хичээлийн судалгаа

Л.Сувдаа (Сэлэнгэ), Хичээлийн судалгааны менежментийг боловсронгуй болгох замаар сургуульд суурилсан хичээлийн судалгааг зохион байгуулах нь

Монгол Солонгос багш солилцооны хөтөлбөр

Байгалийн ухаан

А.Дэмбэрэлнямбуу, Ц.Чимэдрэгзэн, Г.Дэмбэрэлмаа, Я.Нарангэрэл, Б.Нямдаваа нар (Завхан), Металл, металл бишийн нягт сэдэвт ээлжит хичээлийн арга зүйн туршлага

Хими

Япон улсад хичээлийн судалгааны сургалт

Нийгмийн ухаан

С.Батдаваа, Г.Одончимэг, Ч.Ариунжаргал, Б.Бүжидмаа (Орхон), Тулгуур дохионы аргаар эхийг хялбарчлах арга зүй

Монгол хэл

Монгол Солонгос багш солилцооны хөтөлбөр

Бага боловсрол

Ч.Агваантогтох, Б.Оюумаа, Д.Оюунтүлхүүр, Б.Мөнхтуяа, Б.Ариунжаргал (Орхон), Шувууны хувьд тэгш хэмтэй дүрс байгуулах

Математик

Япон улсад хичээлийн судалгааны сургалт

“ХҮҮХДИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖСЭН БАГШЛАХ АРГА ЗҮЙ” сэдэвт уламжлалт онол практикийн IV бага хурлын илтгэлийн хураангуй эмхэтгэлтэй танилцана уу. 

“ХҮҮХДИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖСЭН БАГШЛАХ АРГА ЗҮЙ” сэдэвт уламжлалт онол практикийн IV бага хурлын илтгэлийн дэлгэрэнгүй эмхэтгэлтэй iltgeliin_delgerengui_final -д дарж танилцана уу. 

 

Түгээмэл асуулт хариулт

Багшаар ажиллах эрх нь багшаар ажиллах хүртэл 3 жилийн хугацаанд хүчинтэй байх ба Багшаар ажиллаж эхэлснээс хойш нэг жилийн хугацаанд хүчинтэй байдаг.

Багшаар ажиллах эрхтэй багш ажиллаж эхэлсэн тэр жилдээ эхний жилдээ ажиллаж буй багш нарын үндсэн сургалтад хамрагдаж, зохих материал бүрдүүлж өгснөөр 5 жилийн хугацаанд хүчинтэй байх "Багшлах эрх"-тэй болно. Үүнийг 5 ба 10 дахь жилдээ ажиллаж буй багш нарын үндсэн сургалтад хамрагдсанаар сунгуулна..

Багшлах эрхийн үнэмлэхээ хаанаас авах вэ?

Багшаар ажиллах болон багшлах эрхийн үнэмлэхийг орон нутгийн боловсролын газраар дамжуулан олгодог.

ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.

Холбоос

Гадаадад суралцах

Хандалт

  • Өнөөдөр 4534
  • Өчигдөр 8137
  • Сүүлийн 7 хоног 12671
  • Энэ сард 72721
  • Нийт 424160

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2019