Багш солилцооны хөтөлбөр

Багш солилцооны хөтөлбөрийн 4-р ээлжинд 25 багш хамрагдлаа

Монгол-Солонгосын багш солилцооны хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаа 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр БНСУ-ын Ази Номхон Далайн Бүс нутгийн олон улсын боловсролын ойлголцлын төвийн байранд боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд монголын талаас Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яамны , Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ, Багшийн мэргэжил дээшлүүлэх институтын төлөөлөл оролцсон бол, солонгосын талаас БНСУ-ын Боловсролын яамны төлөөлөл, монгол багш нарыг хүлээн авч буй солонгос сургуулиудын захирлууд оролцсон юм.

 2014 оны Багш солилцооны хөтөлбөрийн оролцогч монгол багш нар БНСУ-ын Сөүл хот, Инчон хот болон Кёнги, Канвон, Чүннам болон Чэжү мужийн нийт арван гурван сургууль, цэцэрлэгүүдэд 07 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл 3 сарын хугацаатхй ажиллана. Монгол-Солонгосын багш солилцооны хөтөлбөрийн үйл ажиллагаанд Чежү мужийн Пэгруг бага сургууль болон Канвон мужийн Хванжи бага сургуулиуд шинээр нэмэгдэж оролцох болсон явдал нь хөтөлбөрийн цар хүрээ өргөжин тэлж байгаагийн нэгэн илэрхийлэл болж байна.

Түгээмэл асуулт хариулт

Багшаар ажиллах эрх нь багшаар ажиллах хүртэл 3 жилийн хугацаанд хүчинтэй байх ба Багшаар ажиллаж эхэлснээс хойш нэг жилийн хугацаанд хүчинтэй байдаг.

Багшаар ажиллах эрхтэй багш ажиллаж эхэлсэн тэр жилдээ эхний жилдээ ажиллаж буй багш нарын үндсэн сургалтад хамрагдаж, зохих материал бүрдүүлж өгснөөр 5 жилийн хугацаанд хүчинтэй байх "Багшлах эрх"-тэй болно. Үүнийг 5 ба 10 дахь жилдээ ажиллаж буй багш нарын үндсэн сургалтад хамрагдсанаар сунгуулна..

Багшлах эрхийн үнэмлэхээ хаанаас авах вэ?

Багшаар ажиллах болон багшлах эрхийн үнэмлэхийг орон нутгийн боловсролын газраар дамжуулан олгодог.

ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.

Холбоос

Гадаадад суралцах

Хандалт

  • Өнөөдөр 4581
  • Өчигдөр 4821
  • Сүүлийн 7 хоног 14457
  • Энэ сард 50608
  • Нийт 50608

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2019