Багш солилцооны хөтөлбөр

БНСУ-ын Сэжон хотын Арумь бага сургуульд “Багш солилцоо-2019” хөтөлбөр хамрагдаж буй багш нар мэдээллэж байна

2019-05-29 14:28

2019 оны 4-р сарын 15 аас 7-р сарын 5-ныг хүртэл БНСУ-ын СЭЖОН хотын Арумь бага сургуульд Дорнод аймгийн физикийн багш Д.Урантогос, Улаанбаатар хотын СХД-ийн 12-р сургуулийн түүх нийгмийн багш С.Энхцэцэг нар  ажиллах юм. 

БНСУ-д ажиллах хугацаандаа Сэжон хотын Арумь болон Янжу  бага сургуулийн үйл ажиллагаатай танилцаж 1-6-р ангийн хүүхдүүдэд Монгол- Солонгос улсын соёлын харьцуулалт онцлогын талаар мэдээлэл өгч солонгосын бага ангийн багш нараас хамтран суралцаж явна. Багшийн ажлын онцлог ялгаатай байдал, суралцагчдын сурах арга барилыг харьцуулан судлаж байна. 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Арумь сургуулийн онцлог нь  анги тус бүр 9-10 бүлэгтэй ба нийт 1300 гаруй сурагчидтай бөгөөд  АУдирдсан 55 багш, мэргэжлийн багш   , сургалтын хөтөлбөр боловсруулах  багш, удирдах    багш, туслах ажилтан   , эмч-3  , номын санч , хоолны технологич- 1, гал тогооны ажилтан тогооч   бүрэлдэхүүнтэй ажилладаг юм байна.   Монголын соёлыг түгээн дэлгэрүүлэх ажил хийгдэж байна. Үүнд:

1. Монголын хүүхдийн “ Гоёо гоёо” дууг 2-р ангийн 225 сурагчдад зааж сургасан ба 4-р ангийн дууны хичээлд энэ дууг заах төлөвлөгөөнд тусгагдсан байна. Сургуулийн 4-р ангийн багш нарын хүсэлтээр дууны хичээл дээр монгол багш дууны  үгийг хэлүүлж сургасан нь  бидний давуу тал болж байсан.

2. V ангийн 10 бүлгийн 250 сурагчдад монголын үндэсний хоолны танилцуулга, бууз хийх, чимхэх талаар дадлага хичээл орсон нь хүүхдүүдэд маш их сонирхолтой байгаа нь хичээлийн явцаас харагдаж байсан. Төрөл бүрийн хоол хийх сургалтын хэрэглэгдэхүүнтэй өрөө танхим байгаа нь сурагчдын сурах арга барилыг дэмжсэн, сонирхолыг төрүүлсэн, багаар ажиллах чадварыг нэмэгдүүлсэн, цаг хугацаа хэмнэсэн ба мөн багшийн ачаалалыг багасгах  шалтгаан нь болж байсан. 

3. Олон соёлт сургалтын хөтөлбөрийн хүрээнд 2-р ангийн сурагчдад “Монгол гэрийн бүтэц, гэр барих дараалал” хичээлийг орж сурагчдаар гэр зуруулж бүтээлийн үзэсгэлэн гаргасан ба 4-р ангийн сурагчдад “ Монголоор мэндэлж сурцгаач” хичээлийг солонгос мэндчилгээний үгтэй харьцуулан зааж харилцан суралцсан.

4. Солонгос багш нарын хичээлийн онцлог нь мэдлэг олгохоос илүү сурагчдын багаар ажиллах чадварыг хөгжүүлэх, эх орноо хайрлах, ахмад настанг хүндлэх чадвар олгож байгаагаас гадна нэг сэдвийн хүрээнд олон хичээлийн холбон тодорхой  чадварыг эзэмшүүлж байгааг сайшаалтай санагдсан. 

5. Хичээлээс гадуурх үйл ажиллагааны цагаар төлбөртэй дугуйланг сургалтын хөтөлбөрт тусган мэргэжлийн багш нар гаднаас ирж хичээлүүлж байгаа нь сонирхолтой байсан. Жишээ нь:  Ид шид, сансрын туршилт, робот бүтээх, ханз, бүжиг, бишгүүр, ном уншиж тайлбарлах, түүх соёл, хоол хийх, хөл бөмбөг, шинжлэх ухааны туршилт, шатар, англи хэл, жижиг зүйлээр урлал хийх, сэтгэн зурах гэх мэт 15 төрлийн дугуйланд сургуулийн бүх хүүхдүүд хамрагдаж  2-3, 4-6-р ангийн гэж төрөлжүүлэн хичээлүүлж байсан. 

 

Мэдээлэл бэлтгэсэн: Д.Урантогос, С.Энхцэцэг

Манай портал сайт

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2019