Багш солилцооны хөтөлбөр

Солонгос багш нар сургалт амжилттай болж өндөрлөлөө

2019-06-25 13:59

“Монгол-Солонгосын  багш солилцооны хөтөлбөр”-ийн хүрээнд БНСУ-аас ирсэн зочин багш  нар БМДИ-ийн арга зүйчидтэй хамтран “ЕБС-ийн багш нарт зориулан “Англи хэл заах арга зүй” “Бага боловсролын туршилтат хичээлийг зохион байгуулах  арга зүй”,  “Байгалийн ухааны хичээлийг шинэлэг арга зүйгээр зохион байгуулах нь” “Солонгос хэл-анхан шатны сургалт”, “Технологийн хичээл заах арга зүй” зэрэг таван  чиглэлээр мэргэжлийн багш нарт 14 хоногийн хугацаатай сургалт зохион байгуулав.

Сургалт нь дадлага ажилд голчлон, оролцогчдод гарын доорх материалаар хэрэглэгдэхүүн хийх, зарим нарийн төвөгтэй агуулгуудыг сурагчдад хялбар аргаар ойлгуулах арга зүйд тулгуурлан зохион байуулагдсанаараа онцлог байв. Сургалтад 210 багшийг хамруулснаас ирц, идэвхи оролцоо, бусад шалгуур хангасан 130 багш “Батламж” гардан авлаа.

 

Манай портал сайт

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2019