Багш солилцооны хөтөлбөр

Багш солилцооны хөтөлбөрт хамрагдсан багш нар аяны богц дүүрэн иржээ

2019-09-20 16:26

“Монгол-Солонгос багш солилцоо”-ны хөтөлбөр 2012 оноос хойш жил бүр тасралтгүй 7 дахь жилдээ хэрэгжиж байна. Энэ жил Монгол улсаас 12 багш хамрагдсан юм. Өнөөдөр дээрх багш нарын тайлан уулзалт Багшийн хөгжлийн ордонд боллоо.

Багш нар өөрийн сурсан мэдсэнээ бусадтайгаа хуваалцаж, өөрийн сургууль болон боловсролын салбарт ажиллаж байгаа багш нартаа түгээн дэлгэрүүлэх хүсэл эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлж байв. Мөн багш нарын  харилцаа хандлага их чухал юм гэдгийг онцолж байсан. Тухайлбал:

- БНСУ-ын ЕБС-иуд жилийн  төлөвлөгөөнд  тусгаснаар 7 хоног тутам хүүхэд  бүрийг хэвшүүлэх  уриатай байнга хийх ажлууд нь төлөвлөгдсөн байх бөгөөд яг төлөвлөгөөний дагуу ажлууд нь явагддаг, багш хүүхдэд ямар ч дарамтгүй сургалт зохион байгуулдаг нь гайхамшигтай   байлаа.

- Хичээл бүрийн агуулгыг эзэмшүүлэхээсээ илүү хүүхэд бүрийг бага наснаас нь эхлэн  нийгмийн үйлчилгээнд оролцохдоо дэг журам, сахилга батыг сахих, бие биенээ сонсох , бие дааж сургах, тэвчээртэй байх, бусдаас суралцах, бусадтай эерэг харилцах, хамтарч ажиллах, цаг баримтлах зэрэг чадваруудыг хүүхдийн сонирхол дээр нь тулгуурлан эзэмшүүлж, нийгэмшүүлж, төлөвшүүлж соёлд сургаж  байгаа нь  гайхалтай байлаа. 

- Аливаа улс  орны нийгмийн өндөр хөгжил, соёл зөвхөн бага насанд нь төлөвшүүлсэн эерэг хандлага, харилцаа өөрсдийн сайн хүн болох төлөвлөгөөнөөс эхэлдэг юм байна. Энэ  чадваруудыг л бага наснаас эхлэн тусгай хөтөлбөр, сурах бичгийн дагуу хүүхдүүддээ тасралтгүй эзэмшүүлбэл ирээдүйд олон сайн бие хүн бий болж, эерэг сайн сайхан нийгэм бүтээнэ гэж үзэж байна.

- Сургуулийн 529 хүүхэд “Сайн байна уу?” гэдэг үгийг хаана ч, хэдэн удаа таарсан мэндэлж сурсан нь бахархлыг төрүүлээд зогсохгүй бусдыг хүндэтгэх соёлд бага наснаас нь эхлэн төлөвшүүлэхийг зорьж ажилладаг болохыг илтгэж байв.

Өнгөрсөн хугацаанд Монгол улсаас нийт 160 багш, БНСУ-аас нийт 139 багш багш солилцооны хөтөлбөрт хамрагдан, харилцан туршлага судалжээ. Энэхүү хөтөлбөр хоёр улсын ард түмний харилцан ойлголцол нөхөрсөг харилцааг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байна.

 

           

 

Түгээмэл асуулт хариулт

Багшаар ажиллах эрх нь багшаар ажиллах хүртэл 3 жилийн хугацаанд хүчинтэй байх ба Багшаар ажиллаж эхэлснээс хойш нэг жилийн хугацаанд хүчинтэй байдаг.

Багшаар ажиллах эрхтэй багш ажиллаж эхэлсэн тэр жилдээ эхний жилдээ ажиллаж буй багш нарын үндсэн сургалтад хамрагдаж, зохих материал бүрдүүлж өгснөөр 5 жилийн хугацаанд хүчинтэй байх "Багшлах эрх"-тэй болно. Үүнийг 5 ба 10 дахь жилдээ ажиллаж буй багш нарын үндсэн сургалтад хамрагдсанаар сунгуулна..

Багшлах эрхийн үнэмлэхээ хаанаас авах вэ?

Багшаар ажиллах болон багшлах эрхийн үнэмлэхийг орон нутгийн боловсролын газраар дамжуулан олгодог.

ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.

Холбоос

Гадаадад суралцах

Хандалт

  • Өнөөдөр 2675
  • Өчигдөр 5460
  • Сүүлийн 7 хоног 8135
  • Энэ сард 155649
  • Нийт 287264

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2019