ЕБС, СӨБ-ын байгууллагад эхний жилдээ ажиллаж буй багш, ажилтны мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтын хуваарь

ЕБС, СӨБ-ын байгууллагад эхний жилдээ ажиллаж буй багш, ажилтны мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтын хуваартай доорхи хавсаргасан файл дээр дарж танилцана уу. 

Үндсэн сургалт

ЕБС-д тав дахь жилдээ ажиллаж буй бага ангийн 418 багш мэргэжил дээшлүүллээ

2018-05-14 22:34

5 дахь жилдээ ажиллаж байгаа Бага боловсролын багш нарын мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалт 3 дугаар сарын 19-нөөс 4 дүгээр сарын 20 хүртэлх хугацаанд Улаанбаатар хотын 20 дугаар сургууль, Увс аймгийн Улаангом хотын 1 дүгээр сургууль дээр тус тус зохион байгуулж, бага ангийн нийт 418 багш хамрагдлаа.   

Боловсролын бодлого, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж  буй арга зүй, ур чадвараа хөгжүүлэх, мэдээлэл харилцааны технологийг ашиглах, ажлын байрандаа хамтран хөгжих арга барил эзэмших зорилготой тус сургалтыг БСШУС-ын яамны мэргэжилтнүүд, БМДИ-ийн бага боловсрол хариуцсан арга зүйчид, МУБИС-ийн эрдэмтэн доктор, ЕБС-ийн “Зөвлөх багш” нарын баг хамтран зохион байгууллаа.

Оролцогчид төрөөс баримталж буй боловсролын бодлого, хууль эрх зүйн мэдлэг ойлголтоо бататган үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлэх, ажлын байрандаа хамтран хөгжих арга барил эзэмшсэнээс гадна хүүхдийн суралцахуйг дэмжих арга зүй, ур чадвараа хөгжүүлж, багшид тулгарч буй асуудал, шийдвэрлэх арга замын талаар ярилцаж, хүүхдийг хөгжүүлэхэд сургууль, гэр бүл, эцэг эхийн үүрэг хамтын оролцоог нэмэгдүүлэх арга зүйд суралцлаа. Мөн ажлын байран дээрээ мэдээлэл харилцааны технологийг ашиглаж, мэргэжлээ тасралтгүй дээшлүүлэх арга барилаа дээшлүүллээ.

Ташрамд, сургалтыг зохион байгуулахад хамтран ажиллаж дэмжлэг үзүүлсэн  “Гавьяат багш” Н.Батбаяр захиралтай нийслэлийн Баянгол дүүргийн 20-р сургууль, тус сургуулийн сургалтын менежер А.Бямбасүрэн, Б.Батзориг, Увс аймгийн Улаангом лаборатори 1 дүгээр сургуулийн х. Цэрэндулам захирал, сургалтын менежер Аня,  сургуулийн хамт олон, Увс аймгийн бага боловсрол хариуцсан мэргэжилтэн Ц.Оюундэлгэр нартаа Бага боловсролын сургалт хариуцсан арга зүйчдийн зүгээс гүнээ талархаж байгаагаа илэрхийлье.

Манай портал сайт

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2018