Сонголтот сургалт

БАГШИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖСЭН СОНГОЛТОТ СУРГАЛТАД УРЬЖ БАЙНА

2019-02-04 14:44

Сургуулийн өмнөх боловсролын байгууллага, Ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургуулийн нийт багш, удирдах болон бусад ажилтны мэргэжлийн хөгжлийг дэмжих зорилгоор Багшийн мэргэжил дээшлүүлэх институт Боловсролын үйлчилгээ эрхэлдэг төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран “Сонголтот сургалт”-ыг зохион байгуулж байна.

Энэхүү сургалтад хамрагдсанаар багш таны хувьд:

  • Хувь хүний хөгжил болон мэргэжлийн онол, арга зүйгээ дээшлүүлэх
  • Багшийн мэргэжил дээшлүүлэх сургалт, үйл ажиллагаанд сургагч багшаар бэлтгэгдэх
  • Мэргэжлийн багш нартай холбоо тогтоож, хамтран суралцах, багаар хамтран ажиллах зэрэг боломжууд нэмэгдэх юм.

Сонголтот сургалтыг 2019 оны 2 дугаар сараас 5 дугаар сар хүртэл ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ зохион байгуулагдана.  

Та сургалтын хуваарийг энд дарж харна уу

Та сургалтад энд дарж бүртгүүлнэ үү.

/Багш сонголтот сургалтын хөтөлбөрүүдээс өөрт хамгийн их хэрэгцээтэй байгаа 1 сургалтыг сонгон бүртгүүлж суралцах боломжтой юм./

Манай портал сайт

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2019