Ажлын байрны зар

ГАДААД ХАРИЛЦАА, СУРГАЛТЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТНИЙ ажлын байранд ажилтан сонгон шалгаруулж авна

2018-06-15 15:34

Ажлын байрны зорилт:

  • Байгууллагын гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, БСШУСЯ-ны бодлого, чиглэлтэй уялдуулан тодорхойлох, төлөвлөж хэрэгжүүлэх
  • Гадаадын ижил төстэй байгууллагуудын судалгаа хийж, шаардлагатай бол холбоо тогтоох
  • Аман болон бичгэн орчуулга хийх
  • Захиалгат болон дотоодын хүний нөөцийг чадавхжуулах сургалт, үйл ажиллагааны төлөвлөлт, зохицуулалтыг хангах
  • Багшийн мэргэжил дээшлүүлэх чиглэлээр зохион байгуулагдаж буй боловсролын бодлого, хөтөлбөрийн үйл ажиллагаанд зохицуулалт хийх
  • Багш, ажилтны мэргэжил дээшлүүлэх сургалт, үйл ажиллагаанд оролцох, хамтран ажиллах, өөрийгөө хөгжүүлэх

Албан тушаалын зэрэглэл: ТҮ-7

Сонгон шалгаруулалт дараах  үе шаттай зохион байгуулагдана.

  • Бичиг баримтын шалгалт
  • Баримт бичиг боловсруулах чадварын шалгалт
  • Гадаад хэл, компьютерийн шалгалт
  • Ярилцлага

Жич: Зөвхөн тухайн шатны шалгаруулалтад тэнцсэн оролцогч дараагийн шатны шалгаруулалтад оролцох эрхтэй. Тэнцээгүй оролцогч хасагдах журмаар шалгаруулалт явагдана.

 Бүрдүүлэх материалууд:

  • Төрийн албан хаагчийн анкет (маягт 1-ийн дагуу бөглөсөн байх)
  • Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /Нүүр хэсэг болон тушаалын хэсэг/
  • Боловсролын зэргийг гэрчлэх дипломын нотариатаар баталгаажуулсан хуулбар
  • Мэргэжил дээшлүүлэх  сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримт бичгийн хуулбар
  • Иргэний /цахим/ үнэмлэхийн хуулбар

Ажилд орох өргөдөл хүлээж авах огноо: 2018.06.15 - 2018.06.26-ны 17.30 цаг хүртэл хүлээж авна. Ирүүлсэн материалыг буцаан олгохгүй. Хариуг утсаар мэдэгдэнэ.

  • Ажилд орох өргөдөл хүлээж авах хаяг:
  • Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Энхтайваны өргөн чөлөө-10, Багшийн хөгжлийн ордны 6-р давхарт 601 тоотод хуулийн зөвлөх, хүний нөөцийн мэргэжилтэн Г.Бөртэцэцэнд хүлээлгэн өгнө.
  • Харилцах утас: 70140067,

Ажлын байранд тавигдах ерөнхий шаардлагууд

  • Олон улсын харилцаа болон гадаад хэлний багш, орчуулагч мэргэжилтэй байх
  • Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй /магистр, доктор зэрэгтэй бол давуу тал болно/
  • Англи хэлнээс гадна Солонгос, Япон, Хятад хэлний аль нэгний бичгийн болон ярианы өндөр түвшний чадвартай
  • Мэргэжлээрээ 5 болон түүнээс дээш жил ажилласан туршлагатай
  • Мэдээллийн технологийг ашиглах ур чадвартай байх
  • Багаар болон бие даан ажиллах, судалгаа хийх чадвартай
  • Баримт бичиг боловсруулах чадвартай
  • Хариуцлагатай, хувийн зохион байгуулалт сайтай, ачаалал даах чадвартай
  • Харилцааны өндөр соёлтой байх
  • Тууштай, санаачлагатай, бүтээлч, шинийг эрэлхийлэгч, өөрийгөө хөгжүүлэх санаачлагатай
  • Тогтвор суурьшилтай ажиллах хүсэлтэй

Ажлын байранд тавигдах тусгай шаардлагууд

  • Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмыг сахих

Өндөр хэмжээний уулзалт, арга хэмжээ, сургалт зохион байгуулж байсан туршлагатай, Англи, Солонгос эсвэл Япон, Хятад хэлний түвшин тогтоох олон улсын шалгалтын өндөр оноотой бол давуу тал болно.

Манай портал сайт

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2018