Ажлын байрны зар

Ажлын байрны сонгон шалгаруулалтын зар

2018-09-28 17:53

Багшийн мэргэжил дээшлүүлэх институт нь дараах байнгын ажлын байруудад ажилтан сонгон шалгаруулж авна.

Багшийн мэргэжил дээшлүүлэх институт нь дараах байнгын ажлын байруудад ажилтан сонгон шалгаруулж авна. Үүнд:

  1. Газар зүйн багшийн хөгжил хариуцсан арга зүйч – 1
  2. Насан туршийн боловсролын менежментийн арга зүйч – 1
  3. Сургалтын технологийн хөгжил хариуцсан арга зүйч – 1
  4. Суралцахуйн сэтгэл судлал хариуцсан арга зүйч – 1
  5. Боловсролын салбарын эрх зүйн хэрэгжилтийг дэмжих арга зүйч – 1
  6. Төлөвлөлт, тайлагналт хариуцсан арга зүйч – 1
  7. Эдийн засагч – 1

Дараах түр ажлын байруудад ажилтан сонгон шалгаруулж авна. /Чөлөөтэй албан хаагчийг ажилдаа эргэн орох хүртэл хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллана/ Үүнд:

  1. Хяналт үнэлгээ, мониторинг хариуцсан арга зүйч – 1
  2. Химийн багшийн хөгжил хариуцсан арга зүйч – 1
  3. Мэдээллийн технологийн сургалтын арга зүйч – 1
  4. Гадаад харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан арга зүйч – 1
  5. Сантехник, барилгын инженер - 1

Албан тушаалын зэрэглэл:

Арга зүйч: ТҮМБ-6

Эдийн засагч болон Сантехник, барилгын инженер: ТҮ-8

Сонгон шалгаруулалт дараах үе шаттай зохион байгуулагдана.

  1. Бичиг баримтын шаардлага хангасан байдал /шалгуур хангасан тохиолдолд шалгалтад орно/
  2. Баримт бичиг боловсруулах чадварын шалгалт
  1. Мэдээллийн технологи хэрэглэх мэдлэг, чадварын шалгалт
  1. Мэргэжлийн мэдлэг, заах арга, ур чадварын шалгалт
  2. Гадаад хэлний шалгалт
  3. Ярилцлага

 

Жич: Зөвхөн тухайн шатны шалгаруулалтад тэнцсэн оролцогч дараагийн шатны шалгаруулалтад оролцох эрхтэй. Тэнцээгүй оролцогч хасагдах журмаар шалгаруулалт явагдана.

 

Арга зүйчийн ажлын байранд тавигдах нийтлэг шаардлагууд:

  1. Дээд боловсролтой, сонгосон ажлын байранд тавигдах тусгай шаардлагуудыг хангасан байх
  2. Боловсролын байгууллагад тухайн чиглэлээрээ 5  ба түүнээс дээш жил тасралтгүй ажилласан байх
  3. Багшийн хөгжих хэрэгцээг тодорхойлох, түүнд үндэслэн хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх, сургалт, үйл ажиллагааны үр дүн, үр нөлөөг үнэлэх, мониторинг хийх чадвартай байх
  4. Үндэсний болон бүсийн сургалт зохион байгуулж байсан, насанд хүрэгчдэд зориулсан сургалтын хөтөлбөр боловсруулж байсан туршлагатай байх
  5. Боловсролын шинэчлэлийн онол, арга зүйн мэдлэг чадвартай байх
  6. Үндэсний түвшинд ажиллах хэмжээний асуудал шийдэх чадвартай байх
  7. Багаар ажиллах чадвартай
  8. Баримт бичиг боловсруулах чадвартай байх
  9. Хариуцлага хүлээх, ажлын ачаалал даах чадвартай байх
  10. Гадаад хэлний зохих түвшний мэдлэгтэй
  11. Харилцааны өндөр соёлтой байх
  12. Сургалтын байгууллагын ажилтны ёс зүйн хэм хэмжээг сахин биелүүлдэг байх
  13. Санаачилгатай, бүтээлч, шинийг эрэлхийлэгч байх
  14. Өөрийгөө хөгжүүлэх чадвартай байх
  15. Хөдөө орон нутагт албан томилолтоор ажиллах боломжтой байх

 

Ажлын байранд тавигдах тусгай шаардлагууд:

 

Ажлын байрны нэр

Мэргэжил

Боловсролын зэрэг

Тусгай шаардлагууд

1

Газар зүйн багшийн хөгжил хариуцсан арга зүйч

газар зүйн багш

магистр

мэргэжлээрээ 10-аас доошгүй жил багш

2

Насан туршийн боловсролын менежментийн арга зүйч

багш

доктор

насанд хүрэгчдийн сургалт зохион байгуулах чадвартай, тухайн чиглэлээр 3 аас доошгүй жил ажиллаж байсан нь давуу тал болно.

3

Сургалтын технологийн хөгжил хариуцсан арга зүйч

багш,

магистр

судлаач

4

Суралцахуйн сэтгэл судлал хариуцсан арга зүйч

багш, сэтгэл судлаач

магистр

багш бэлтгэх сургалтад хичээл зааж байсан туршлагатай

5

Боловсролын салбарын эрх зүйн хэрэгжилтийг дэмжих арга зүйч

эрх зүйч, багш

магистр

судлаач

6

Төлөвлөлт, тайлагналт хариуцсан арга зүйч

багш,

магистр

төлөвлөх чадвартай, макро, микро эдийн засгийн мэдлэгтэй, компьютер дээр ажиллах өндөр түвшний ур чадвартай

7

Эдийн засагч

эдийн засагч, санхүүгийн чиглэлийн мэргэжилтэй

магистр

санхүүгийн программ хангамжууд дээр ажиллах, ажлын ачаалал даах чадвартай, мэргэжлээрээ 3-с доошгүй жил ажиллаж байсан /Арга зүйчид тавигдах нийтлэг шаардлагын 7-14 хангаж байх/

8

Хяналт үнэлгээ, мониторинг хариуцсан арга зүйч

багш, судлаач, социологич

магистр

хяналт, үнэлгээний ажлын мөн чанарыг мэддэг байх

9

Мэдээллийн технологийн сургалтын арга зүйч

мэдээлэл зүйн багш

магистр

насанд хүрэгчдийн сургалт зохион байгуулж байсан туршлагатай

10

Химийн багшийн хөгжил хариуцсан арга зүйч

химийн багш

магистр

мэргэжлээрээ 10-аас доошгүй жил багш 

11

Гадаад харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан арга зүйч

олон улсын харилцааны чиглэлээр сургууль төгссөн

магистр

англи хэлний олон улсын шалгалтын хүчинтэй оноотой /TOEIC, TOFEL, IELTS аль нэг/, англи хэлнээс гадна 1-с доошгүй бусад гадаад хэлийг эзэмшсэн байх

12

Сантехник, барилгын инженер

сантехник, барилгын чиглэлийн мэргэжилтэй

бакалавр

техник бүтээлч сэтгэлтгээтэй, мэргэжлээрээ 5-с доошгүй жил ажиллаж байсан, барилгын зураг унших, төлөвлөх, тооцоолох, зохион байгуулах чадвартай, /Арга зүйчид тавигдах нийтлэг шаардлагын 7-14 хангаж байх/

 

Арга зүйчийн ажлын байранд өрсөлдөхөд бүрдүүлэх материалууд:

  1. Төрийн албан хаагчийн анкет (маягт 1-ийн дагуу бөглөсөн байх)
  2. Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /Нүүр хэсэг болон тушаалын хэсэг/
  3. Багшлах эрхийн үнэмлэхийн  хуулбар
  4. Сонгосон албан тушаалын хүрээнд хийх ажлын чиглэл, төсөөлөл
  5. Мэргэжлийн хөгжлийн төлөвлөгөө /хувийн/
  6. Мэргэжлийн зэргийн үнэмлэхний  хуулбар
  7. Боловсролын зэргийг гэрчлэх дипломын нотариатаар баталгаажуулсан хуулбар
  8. Мэргэжил дээшлүүлэх, мэргэшүүлэх  сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримт бичгийн хуулбар
  9. Иргэний /цахим/ үнэмлэхийн хуулбар
  10. Өмнө нь ажиллаж байсан байгууллагын ажилласан хугацаа, ажил эрхлэлтийг гэрчлэх тодорхойлолтууд, ажил байдлыг тодорхойлох захидал
  11. Бүтээлийн жагсаалт
  12. Зохион байгуулсан сургалтууд, түүнийг гэрчилсэн баримт
  13. Өргөдөл

 

Эдийн засагч болон  Сантехник, барилгын инженерийн ажлын байранд өрсөлдөхөд бүрдүүлэх материалууд:

  1. Төрийн албан хаагчийн анкет (маягт 1-ийн дагуу бөглөсөн байх)
  2. Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /Нүүр хэсэг болон тушаалын хэсэг/
  3. Сонгосон албан тушаалын хүрээнд хийх ажлын чиглэл, төсөөлөл
  4. Мэргэжлийн хөгжлийн төлөвлөгөө /хувийн/
  5. Боловсролын зэргийг гэрчлэх дипломын нотариатаар баталгаажуулсан хуулбар
  6. Мэргэжил дээшлүүлэх, мэргэшүүлэх  сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримт бичгийн хуулбар
  7. Иргэний /цахим/ үнэмлэхийн хуулбар
  8. Өмнө нь ажиллаж байсан байгууллагын ажилласан хугацаа, ажил эрхлэлтийг гэрчлэх тодорхойлолтууд, ажил байдлыг тодорхойлох захидал
  9. Өргөдөл

 

Ажилд орох өргөдөл хүлээж авах огноо:

2018.10.01 - 2018.10.08ы 17.30 цаг хүртэл хүлээж авна. Ирүүлсэн материалыг буцаан олгохгүй. Хариуг утсаар мэдэгдэнэ.

Ажилд орох өргөдөл хүлээж авах хаяг:

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Энхтайваны өргөн чөлөө-10, Багшийн хөгжлийн ордны 7-р давхарт 701 тоот

Харилцах утас: 7014-0069

 

Манай портал сайт

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2018