Ажлын байрны зар

Түүхийн сургалт хариуцсан арга зүйчийн ажлын байранд ажилтан сонгон шалгаруулж авна

Түүхийн сургалт хариуцсан арга зүйчийн ажлын байранд ажилтан сонгон шалгаруулж авна

Сонгон шалгаруулалт дараах үе шаттай зохион байгуулагдана.

  1. 1.Бичиг баримтын шалгалт
  2. 2.Гадаад хэл, компьютерийн шалгалт
  3. 3.Заах арга, ур чадварын шалгалт
  4. 4.Баримт бичиг боловсруулах чадвар шалгах
  5. 5.Ярилцлага

Жич: Зөвхөн тухайн шатны шалгаруулалтад тэнцсэн оролцогч дараагийн шатны шалгаруулалтад оролцох эрхтэй. Тэнцээгүй оролцогч хасагдах журмаар шалгаруулалт явагдана.

Ажлын байранд тавигдах шаардлагууд:

  1. 1.Боловсролын чиглэлээр магистр ба түүнээс дээш зэрэгтэй байх
  2. 2.Боловсролын байгууллагад 5 ба түүнээс дээш жил тасралтгүй ажилласан байх
  3. 3.Сургалтын хэрэгцээг тодорхойлох, сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх, сургалтын үр дүн, үр нөлөөг үнэлэх, мониторинг хийх чадвартай байх
  4. 4.Боловсролын шинэчлэлийн онол, арга зүйн мэдлэг чадвартай байх
  5. 5.Сургалт зохион байгуулах, зөвлөн туслах, хамтран ажиллах чадвартай байх
  6. 6.Багаар ажиллах чадвартай байх
  7. 7.Баримт бичиг боловсруулах чадвартай байх
  8. 8.Хариуцлага хүлээх, ажлын ачаалал даах чадвартай байх
  9. 9.Гадаад хэлний зохих түвшний мэдлэгтэй байх
  10. 10.Компьютерийн өргөн хэрэглээний программуудыг ашиглах, интернетийн орчинд ажиллах чадвартай байх
  11. 11.Харилцааны өндөр соёлтой байх
  12. 12.Сургалтын байгууллагынажилтны ёс зүйнхэмхэмжээгсахинбиелүүлдэг байх
  13. 13.Санаачилгатай, бүтээлч, шинийг эрэлхийлэгч байх
  14. 14.Өөрийгөө хөгжүүлэх чадвартай байх

Бүрдүүлэх материалууд:

1. Төрийн албан хаагчийн анкет (маягт 1-ийн дагуу бөглөсөн байх)

2. Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /Нүүрэн болон тушаалтай хэсэг/

3. Багшлах эрхийн үнэмлэхийн хуулбар

4. Мэргэшлийн зэргийн үнэмлэхийн хуулбар

5. Боловсролын зэргийг гэрчлэх дипломын нотариатаар баталгаажуулсан хуулбар

6. Мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримт бичгийн хуулбар

7. Иргэний /цахим/ үнэмлэхийн хуулбар

8. 4х6 хэмжээтэй цээж зураг – 2 %

9. Өмнө нь ажиллаж байсан байгууллагын ажилласан хугацаа, ажил эрхлэлтийг гэрчлэх тодорхойлолтууд

10. Бүтээлийн жагсаалт

11. Зохион байгуулсан сургалтууд, түүнийг гэрчилсэн баримт

Ажилд орох өргөдөл хүлээж авах сүүлчийн огноо:

2014.02.27 - 2014.03.10-ны 17.00цаг хүртэл хүлээж авна. Ирүүлсэн материалыг буцаан олгохгүй. Хариуг утсаар мэдэгдэнэ.

Ажилд орох өргөдөл хүлээж авах хаяг:

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Энхтайваны өргөн чөлөө-10, Багшийн хөгжлийн ордны 7-р давхарт 701 тоот

Харилцах утас: 70140069, 97000500

Түгээмэл асуулт хариулт

Багшаар ажиллах эрх нь багшаар ажиллах хүртэл 3 жилийн хугацаанд хүчинтэй байх ба Багшаар ажиллаж эхэлснээс хойш нэг жилийн хугацаанд хүчинтэй байдаг.

Багшаар ажиллах эрхтэй багш ажиллаж эхэлсэн тэр жилдээ эхний жилдээ ажиллаж буй багш нарын үндсэн сургалтад хамрагдаж, зохих материал бүрдүүлж өгснөөр 5 жилийн хугацаанд хүчинтэй байх "Багшлах эрх"-тэй болно. Үүнийг 5 ба 10 дахь жилдээ ажиллаж буй багш нарын үндсэн сургалтад хамрагдсанаар сунгуулна..

Багшлах эрхийн үнэмлэхээ хаанаас авах вэ?

Багшаар ажиллах болон багшлах эрхийн үнэмлэхийг орон нутгийн боловсролын газраар дамжуулан олгодог.

ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.

Холбоос

Гадаадад суралцах

Хандалт

  • Өнөөдөр 4515
  • Өчигдөр 4821
  • Сүүлийн 7 хоног 14391
  • Энэ сард 50542
  • Нийт 50542

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2019