Цаг үеийн зарлал

БОЛОВСРОЛЫН САЛБАРТ МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ НЭВТРҮҮЛЭХ АРГА ЗАМ ICT-EDU 2014

 БОЛОВСРОЛЫН САЛБАРТ МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ

НЭВТРҮҮЛЭХ АРГА ЗАМ

ICT-EDU 2014

2014 оны 5 дугаар сарын 6, 7-ны өдрүүд

 

Зохион байгуулагчид:           ЮНЕСКО-гийн Боловсролын Мэдээллийн Технологийн Хүрээлэн, ЮНЕСКО-гийн үндэсний комисс, Боловсрол, Шинжлэх ухааны яам, ШУТИС, МУБИС

 

Хамтран зохионбайгуулагч:         Багшийн мэргэжил дээшлүүлэх институт,               Нийслэлийн боловсролын газар

 

ТОВЧ АГУУЛГА:

 Боловсролын салбарт мэдээллийн технологи нэвтрүүлэхчиглэлээр олон улсын хэмжээнд ЮНЕСКО-гийн БоловсролынМэдээллийн  технологийн хүрээлэн, БШУЯ, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, МУБИС-тай хамтран зохион байгуулж, олон улсын экспертүүдийг урьж, бүх шатны боловсролын байгууллагын багш, удирдах ажилтныг оролцуулж байна.

 Тус олон улсын бага хурлыг зохион байгуулагчдын нэг ЮНЕСКО-гийн Боловсролын Мэдээллийн Технологийн хүрээлэн нь сургалтын чанарыг дээшлүүлэхэд мэдээллийн технологийг үр өгөөжтэй ашиглах асуудлаар дагнасан байгууллагын хувьд боловсролын салбарт мэдээллийн технологи нэвтрүүлэх талаар бодлогын түвшинд зөвлөмж өгөх, бодлогын бичиг баримтад үнэлгээ дүгнэлт гаргах, мэдээллийн технологийг сургалтад хэрэглэх талаар аналитик судалгаа хийж, шинэ соргог болон үр өгөөжтэй арга барил, туршлагыг нийтэд түгээх үйл ажиллагааныхаа хүрээнд бидэнтэй хамтран оролцох болно.

ХУРЛЫН ЗОРИЛГО:

Мэдээллийн технологийг боловсролын салбарт үр өгөөжтэй нэвтрүүлэх талаар хийгдэж буй гадаад, дотоодын шинэ санаачилга, туршлагыг солилцох, мэдээллийг түгээх, зөвлөмж гаргажнийт боловсролын салбарын боловсон хүчин, удирдах ажилтнуудад хүргэх, энэчиглэлээр боловсролын салбарт ажиллагсадын идэвхи санаачилгыг дэмжихэд чиглэнэ.

 

“ICT-EDU 2014”хурлын үндсэн чиглэлүүд:

 

      Боловсролын салбар дахь МТ-ийн хэрэглээ Хөдөлгөөнт сургалт ба сургалтын нээлттэй нөөц материал

Хэлэлцүүлгийн агуулга, хамрах хүрээ: Их дээд сургуулийн өөрчлөлт шинэчлэлийн өнөө үед их сургуульд мэдээллийн технологи нэвтрүүлэх, тухайлбал, боловсролын болон их сургуулийн удирдлагын мэдээллийн нэгдсэн систем байгуулах, их сургуулийн чанарыг дээшлүүлэхэд мэдээллийн технологийг үр дүнтэй ашиглах, хөдөлгөөнт сургалт болон боловсролын нээлттэй эхийн талаарх олон улсын түвшинд хийгдэж буй  судалгаа, туршлага, манай оронд нэвтрүүлэх боломж, гарах үр дүнгбагш, эрдэмтэн, судлаачдын туршлага, санаачилгад тулгуурлан хэлэлцэнэ.

      Сургалтын арга зүйг сайжруулах санаачилга инноваци –Багшлахуй, суралцахуйн хөгжил

Хэлэлцүүлгийн агуулга, хамрах хүрээ: Мэдээллийн технологийг бүх шатны сургалтад ашиглаж буй өнөөгийн нөхцөл байдалд дүгнэлт хийж, өөрийн орны бүтээлч сургууль, багш нарын туршлагаас санал солилцон, сургалтын нээлттэй эх материал, дидактик, заах аргын шинэ хандлагын талаар бусад орны туршлагыг олон улсын экспертүүдтэй хамтран хэлэлцэнэ.

 

ХҮЛЭЭГДЭЖ БУЙ ҮР ДҮН:

-    Боловсролын салбарт мэдээллийн технологийг нэвтрүүлэх сүүлийн үеийн чиг хандлагын талаар 

-  Мэдээллийн технологийг сургалтад ашиглах багшийн чадамжийг дээшлүүлэх талаар 

-    Боловсролын нээлттэй эхийн ойлголтыг түгээн дэлгэрүүлэх, хэрэглээг дэмжих талаар

-      Хурлын эмхэтгэл, зөвлөмж гаргана.

ЗОРИЛТОТ ҮР ДҮН:

-  Олон улсын экспертүүдийн оролцоотойгоор Монгол улсын боловсролын салбар дахь мэдээллийн технологийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох.

Хурал хийх хугацаа, байр: Хурлыг2014 оны 5 дугаар сарын 6, 7-ны өдрүүдэд  Улаанбаатар хотноо Шинжлэх ухаан, технологийн их сургууль дээр зохион байгуулна.

Хамрах хүрээ: Бүх шатны боловсролын байгууллагын удирдах ажилтан, багш, эрдэмтэн, судлаачид оролцоно.

Түгээмэл асуулт хариулт

Багшаар ажиллах эрх нь багшаар ажиллах хүртэл 3 жилийн хугацаанд хүчинтэй байх ба Багшаар ажиллаж эхэлснээс хойш нэг жилийн хугацаанд хүчинтэй байдаг.

Багшаар ажиллах эрхтэй багш ажиллаж эхэлсэн тэр жилдээ эхний жилдээ ажиллаж буй багш нарын үндсэн сургалтад хамрагдаж, зохих материал бүрдүүлж өгснөөр 5 жилийн хугацаанд хүчинтэй байх "Багшлах эрх"-тэй болно. Үүнийг 5 ба 10 дахь жилдээ ажиллаж буй багш нарын үндсэн сургалтад хамрагдсанаар сунгуулна..

Багшлах эрхийн үнэмлэхээ хаанаас авах вэ?

Багшаар ажиллах болон багшлах эрхийн үнэмлэхийг орон нутгийн боловсролын газраар дамжуулан олгодог.

ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.

Холбоос

Гадаадад суралцах

Хандалт

  • Өнөөдөр 1656
  • Өчигдөр 4629
  • Сүүлийн 7 хоног 34892
  • Энэ сард 71043
  • Нийт 71043

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2019