Цаг үеийн зарлал

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГҮЙЦЭТГЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА

2018-07-15 14:58

Багшийн мэргэжил дээшлүүлэх институт нь Багшийн хөгжил портал сайтыг шинэчлэн хөгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх шаардлага хангасан, эрх бүхий оролцогчийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

  1. Багшийн мэргэжил дээшлүүлэх институт нь Багшийн хөгжил портал сайтыг шинэчлэн хөгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх шаардлага хангасан, эрх бүхий оролцогчийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
  2. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь дараах хэсгээс бүрдэнэ.
    • Одоо ашиглагдаж буй teacher.itpd.mn портал сайтын талаар нарийвчилсан судалгаа хийж дүгнэлт гаргах
    • Өгөгдлийн бүтцийн загварыг системтэй уялдуулан гаргах
    • Одоо ашиглаж буй сайтын өгөгдлийн сангийн бүтцийг шинэчилж, шинээр хөгжүүлсэн сайттай холбох
    • Системийн хувьд үндсэн админы оролцоогүйгээр байнга шинэчлэгдэж байх
    • Серверийн үйл ажиллагааг хариуцаж шаардлагатай тохиргоог хийх
    • Бүх төрлийн төхөөрөмж дээр ажиллах бололцоотой байх
    • Бүтцийн хувьд шинэчлэн сайжруулж, мэдээллийн нэгдсэн агуулга бүхий ухаалаг систем бүтээх гэж байгаа бөгөөд шаардлага хангасан этгээдэд ажлын даалгаврыг дэлгэрэнгүй танилцуулна.
  3. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх уг нь үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох дараах баримт бичгийг ирүүлнэ. Үүнд:
    • Улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар
    • Ижил төрлийн ажлын туршлагын мэдээлэл
    • Ажиллах боловсон хүчийн, зөвлөхийн багийн чадварын мэдээлэл
  4. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг доорх хаягаар авч болох бөгөөд мэдүүлгээ 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 17.00 цагийн дотор ирүүлнэ үү.

Захиалагч хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Энхтайвны өргөн чөлөө-10,

Багшийн хөгжлийн ордон, 7 давхар, 703 тоот, утас/факс:  7014-0056, 9700-0730.

Манай портал сайт

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2018