Цаг үеийн зарлал

ТҮРЭЭСЛЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР

2018-10-19 17:29
  1. Түрээслүүлэх эд хөрөнгийн танилцуулга

Сүхбаатар дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт орших Багшийн хөгжлийн ордны 1 давхарт кофе шоп, хоолны үйлчилгээ үзүүлэх зориулалт бүхий 95,5 м.кв талбай

  1. Сонгон шалгаруулалтын ерөнхий мэдээлэл

Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах эцсийн хугацаа

2018 оны 11 дүгээр сарын 12-ний өдрийн 11.00 цагт

Материал хүлээн авах хаяг

СБД, 8-р хороо, Энхтайваны өргөн чөлөө-10, Багшийн хөгжлийн ордон, 7 давхарт 701 тоот

Материал нээх, хугацаа, хаяг байршил

2018 оны 11 дүгээр сарын 12-ний  өдрийн 11.30 цагт, Багшийн хөгжлийн ордон, 7 давхарт 701 тоот

Эд хөрөнгө түрээслүүлэх үнийн доод хэмжээ

1 м.кв талбайг түрээслэх үнийн доод хэмжээ 15,000 /арван таван мянган/ төгрөг

Түрээслэгч үйл ажиллагаа эрхлэхэд шаардлагатай тусгай зөвшөөрлийн мэдээлэл

Эрхэлдэг үйл ажиллагаа нь түрээслэх талбайн зориулалтад нийцэж байх

Түрээслэгчийн сонгон шалгаруулах зааврын талаарх товч мэдээлэл

- Шаардлага хангасан хамгийн өндөр оноо авсан 1 оролцогч шалгарна.

- Эрхэлдэг үйл ажиллагааны чиглэлээр мэргэшсэн, туршлагатай, санхүүгийн чадвартай гэдгээ оролцогч өөрөө нотлох зорилгоор бүрдүүлэх материалыг бүрэн ирүүлнэ. Дутуу тохиолдолд үл маргах журмаар хасна.

 

Энд дарж төр өөрийн өмчийн эд хөрөнгийг түрээслэгчийг сонгон шалгаруулах журамтай танилцана уу. 

Энд дарж түрээсийн гэрээг татаж авна уу. 

Оролцогчдын бүрдүүлж ирүүлэх материал:

  • Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ (иргэний хувьд цахим үнэмлэх), эрх бүхий байгууллагаас олгосон үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг тус тус нотариатаар баталгаажуулсан хуулбар;
  • Үйл ажиллагааны танилцуулга, ажлын туршлагын талаарх мэдээлэл (өмнө нь хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажил 2016, 2017 оныг хамруулан бичих, холбогдох баримт бичгийг хавсаргах);
  • Санхүүгийн чадварыг нотлох баримт (иргэн, хуулийн этгээдийн харилцагч банкны баталгаажуулсан дансны тодорхойлолт, хуулга, 2017 оны санхүүгийн тайлан);
  • Ажиллах хүчний мэдээлэл, мэргэжлийн диплом, үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар;
  • Талбай болон үндсэн хөрөнгө түрээслэх үнийн санал;
  • Талбай болон үндсэн хөрөнгө түрээслэх үнийн саналын дагуу 1 сарын түрээсийн төлбөртэй дүйцэхүйц  барьцаа байршуулах боломжтойг нотолсон баримт бичиг;
  • Нийтийн хоолны чиглэлийн технологийн баримт бичиг;
  • Үндсэн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний ажилтнууд нь эрүүл мэндийн шинжилгээний дэвтэртэй байх, шинжилгээнд бүрэн хамрагдсаныг нотлох баримт бичиг;
  • Түрээслэх талбайд нийтийн хоол үйлдвэрлэх тохиолдолд өөрийн хөрөнгөөр агааржуулалтын системийг бүрэн шинэчлэн засварлах боломжтой талаарх албан бичиг;
  • Багшийн хөгжлийн ордны 1 давхрыг багш, ажилтанд зориулсан тав тухтай орчин бий болгож тохижуулах зураг төсөл, санал /түрээслэх талбайгаас гадна багш, ажилтан кофе, цайгаа аваад амрах, ном, сэтгүүл унших болон бусад байдлаар ашиглах боломжтой орчин байх/
  • Цагийн хуваарь 07:30-19:30 хооронд ажиллах нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн албан бичиг;
  • Төрийн өөрийн өмчийн түрээсийн гэрээний нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн албан бичиг;

 Түрээслүүлэх эд хөрөнгийн талаар мэдээлэл авах

Түрээслүүлэх эд хөрөнгийг өмч эзэмшигч Багшийн хөгжлийн ордны 1 давхарт очиж үзэж болох бөгөөд сонгон шалгаруулалтын заавар, бүртгэх хугацаа, хөрөнгийн талаарх мэдээллийг ажлын цагаар 70140069 утсаар болон www.itpd.mn цахим хуудаснаас авна уу.

Хаяг: СБД, 8-р хороо, Энхтайваны өргөн чөлөө-10, Багшийн хөгжлийн ордон, 7 давхарт 701 тоот

Утас: 70140069

Манай портал сайт

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2018