Цаг үеийн зарлал

08 дугаар сарын 10-ны өдрийн шалгалтын нэгдсэн дүн

2014-08-16 20:24

2014 оны 08 дугаар сарын 10-ны өдөр зохион байгуулагдсан “Сургуулийн өмнөх боловсролын байгууллага болон ерөнхий боловсролын сургуульд багшаар ажиллах эрх олгох шалгалт”-д тэнцсэн иргэдийн нэгдсэн дүн

Уг шалгалтын 1-р шат буюу тестийн шалгалтад 70% ба түүнээс дээш гүйцэтгэлийн хувьтай иргэдийг 2-р шат буюу эсээ бичлэгийн шалгалтад оруулсан билээ. Энэхүү шалгалтыг зохион байгуулах журмын дагуу тест 70 оноо, эсээ 30 оноо бөгөөд нийлбэр оноогоор 70-аас дээш оноотой тохиолдолд багшаар ажиллах эрх олгоно гэж заасны дагуу бид тестийн шалгалтын гүйцэтгэлийн хувийг оноонд шилжүүлэн нийлбэр дүнг гаргасан болно.

Өөрөөр хэлбэл тестийн шалгалтад гүйцэтгэлийн хувь 100% байвал 70 оноо, 70% байвал 49 оноотой болж байгаа юм. 

100% нь 70 оноо бол

таны авсан гүйцэтгэлийн хувь - хэдэн оноо вэ? гэдэг зарчмаар тестийн оноогоо бодож тооцож болно.

Жишээ: Тестийн шалгалтад гүйцэтгэлийн хувь 75%  байсан шалгалтад оролцогчийн шилжүүлсэн оноог тооцож үзвэл:

100% - 70 оноо

75% - х оноо.

x=(75%*70 оноо)/100%= 52.5 оноо болж байна.  Иймд нийлбэр дүнд бичигдсэн тестийн оноо нь шилжүүлсэн оноо болно.

 

Шалгалтад тэнцсэн иргэдийн дүн мэдээг харьяа бүх боловсролын газруудруу илгээсэн тул аймаг, нийслэлийн боловсролын газар, дүүргүүдийн боловсролын газарт бүртгүүлэхэд таны нэр очсон байгаа болно. Багшаар ажиллах эрхийн үнэмлэхийг ажлын 10 хоногт багтааж гаргах бөгөөд 2014.08.20-ны шалгалтад оролцогчдоос тэнцсэн иргэдийн үнэмлэхтэй хамт 2014.08.30-нд багтааж хэвлүүлнэ.

 

Нэгдсэн дүн

Түгээмэл асуулт хариулт

Багшаар ажиллах эрх нь багшаар ажиллах хүртэл 3 жилийн хугацаанд хүчинтэй байх ба Багшаар ажиллаж эхэлснээс хойш нэг жилийн хугацаанд хүчинтэй байдаг.

Багшаар ажиллах эрхтэй багш ажиллаж эхэлсэн тэр жилдээ эхний жилдээ ажиллаж буй багш нарын үндсэн сургалтад хамрагдаж, зохих материал бүрдүүлж өгснөөр 5 жилийн хугацаанд хүчинтэй байх "Багшлах эрх"-тэй болно. Үүнийг 5 ба 10 дахь жилдээ ажиллаж буй багш нарын үндсэн сургалтад хамрагдсанаар сунгуулна..

Багшлах эрхийн үнэмлэхээ хаанаас авах вэ?

Багшаар ажиллах болон багшлах эрхийн үнэмлэхийг орон нутгийн боловсролын газраар дамжуулан олгодог.

ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.

Холбоос

Гадаадад суралцах

Хандалт

  • Өнөөдөр 2718
  • Өчигдөр 5460
  • Сүүлийн 7 хоног 8178
  • Энэ сард 155692
  • Нийт 287307

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2019